Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХУ-ын Ерөнхийлөгч Колинда Грабар Китаровичтай уулзлаа

2016-07-15 06:09:43

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч хатагтай Колинда Грабар Китаровичтай уулзлаа. Хорват Улсын Ерөнхийлөгч хатагтай Колинда Грабар Китарович Монголд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болж байгаад баяр хүргээд монголчууд саяхан үндэсний баяр наадмаа тэмдэглэсэн, ардчилсан чөлөөт орон гэдгийг сайн мэддэг гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монголчууд 1990 онд ганц ч цонх хагалалгүй тайван замаар ардчилсан нийгэмд шилжсэнийг тэмдэглээд улс төр, эдийн засаг, нийгмийн шилжилтийг нэгэн зэрэг хийсэн, үүгээрээ ч Киргизстан, Мьянмар, Афганистан зэрэг оронтой туршлагаасаа хуваалцдаг гэж байлаа. Мөн саяхан УИХ-ын сонгуулийг иргэдийн хурууны хээгээр, цахим төхөөрөмжөөр амжилттай явуулж, УИХ-ын шинэ бүрэлдэхүүн тангаргаа өргөн шинэ Ерөнхий сайдтай болсныг дурдсан юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХУ-ын Ерөнхийлөгч Колинда Грабар Китаровичтай уулзлаа   
Үзсэн: 868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй