Шууд Chart

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Монгол Улсад хүрэлцэн ирлээ

2016-07-15 06:39:20

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Ангела Меркель АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн угтан авлаа. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Ангела Меркелийн энэхүү айлчлал нь Монгол Улсад хийж буй  хоёр дахь айлчлал бөгөөд тэрээр 2011 онд Ерөнхий сайд С.Батболдын урилгаар  Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байжээ.


ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Монгол Улсад хүрэлцэн ирлээ  
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй