Шууд Chart

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцох зочид ирсээр байна

2016-07-15 06:47:21

Энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцох зочид ирсээр байна. Тэдгээрээс дурьдвал, Шинэ Зеланд Улсын Гадаад хэргийн сайд М.Маккали, Австралийн Холбооны Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны туслах Төрийн нарийн бичгийн дарга Рик Уэлс, Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Пэрфэкто Ривас Ясай, Пакистан Улсын Ерөнхий сайдын Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Сартаж Азис нар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.

Мөн Бруней Даруссалам Улсын төлөөлөгчид, Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Прают Чан-о-ча, Энэтхэг Улсын Дэд ерөнхийлөгч Мохаммад Хамид Ансари, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Карим Масимов, Бүгд Найрамдах Индонез Улсын Дэд ерөнхийлөгч Юсүф Калла, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Минь 2016 оны 7 дугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирлээ.


АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцох зочид ирсээр байна  
Үзсэн: 998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй