Шууд Chart

АСЕМ-ын уулзалтын явцын талаар мэдээлэл өглөө

2016-07-15 11:55:38

Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалт өнөө өглөө Улаанбаатар хотноо эхэлсэн. АСЕМ-ын уулзалтын явцын талаар ахлах албан тушаалтан Л.Оргил мэдээлэл өглөө.

Дээд түвшний уулзалтыг нээж эхлээд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Япон улсын Ерөнхий Сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар үг хэлсэн байна. Мөн Европын холбооны төлөөлөгчид, Европын холбооны Ерөнхийлөгч, Европын Зөвлөлийн дарга, Францын Ерөнхий сайд нар үг хэлжээ. 

Мөн уулзалтын үеэр төлөөлөгчид Францад болсон террорист халдлагад эмгэнэл илэрхийлсэн байна.  Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын Дарга М.Энхболд өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон парламентын түншлэлийн тухай мэдээлэл хийжээ.

АСЕМ нь хоёр тивийн уялдаа холбоо, хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой талаар хурлын үеэр яригджээ.  Үүгээр зогсохгүй АСЕМ-д багтдаггүй бусад Ази Европын улс орнууд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тухай Л.Оргил мэдээллээ. 

Өнөөдрийн уулзалт хоёр үндсэн хэсгээс бүрдэх юм байна. Нэгдсэн хуралдаан I нь  “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь” сэдвээр явагдах бол Нэгдсэн хуралдаан II-аар “АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвээр явагдах аж. 

 


АСЕМ-ын уулзалтын явцын талаар мэдээлэл өглөө  
Үзсэн: 1062 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй