Шууд Chart

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Манай оронд ирсэн зочин бүрийн сэтгэл өөдрөг, дурсамж дүүрэн байг ээ

2016-07-16 08:14:32

Өчигдөр буюу долоодугаар сарын 15-ны үдээс хойш АСЕМ-ын  Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буй төлөөлөгчид АСЕМ-ын 20 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Чингисийн хүрээ” цогцолборт зочилж “Нүүдэлчдийн наадам”-ыг үзэж сонирхлоо.  Тус наадмын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бэсрэг наадмыг хааж үг хэллээ. Тэрээр,

"Эрхэм хүндэт зочид оо,

Эрхэмсэг хатагтай, ноёдоо,

Ази, Европын орнуудын төр, засгийн тэргүүн нар, хүндэт зочдод болон ASEM-ын 20 жилийн ойд зориулсан Монгол наадам манай үндэсний ёс жаягын дагуу өрнөөд ийнхүү өндөрлөж байна.

Монголын сайхан орон, сайхан уламжлал, нүүдлийн соёлын дээжисийг шингээсэн Монгол наадмын хүндэтгэл, ёслол, агуулга, өгүүлэмж бүрээс Та бүхэн Монголыг таних мэдлэг дурсамжаа зузаатгасан гэдэгт эргэлзэхгүй байна.

Манай сайхан оронд Та бүхнийг дахин тухтай саатан морилохын ерөөл өргөж, энэ удаагийн наадмыг жаргаая.

Манай оронд ирсэн зочин бүрийн сэтгэл өөдрөг, дурсамж дүүрэн байг ээ." хэмээн хэллээ.


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Манай оронд ирсэн зочин бүрийн сэтгэл өөдрөг, дурсамж дүүрэн байг ээ  
Үзсэн: 911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй