Шууд Chart

Латви улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна

2016-07-16 15:43:36

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Литва Улсын Ерөнхий сайд Алгирдас Буткевичюсыг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Литва Улсын Ерөнхий сайд Алгирдас Буткевичюсыг Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад өндөр ач холбогдол өгч, өөрийн биеэр оролцож байгаад талархал илэрхийлээд энэ онд Монгол Улс, Литва Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг онцоллоо.

Бүгд Найрамдах Литва Улсын Ерөнхий сайд Алгирдас Буткевичюс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргээд, Литва Улсын Засгийн газрын өмнөөс ажлын амжилт хүслээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс, Литва Улстай боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа холбоо, аялал жуулчлал, соёл, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтойг тэмдэглээд, цаашид худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар  цаашид хоёр талын харилцааг боломжит бүх түвшинд ахиулах, хамтын ажиллагааны тодорхой чиглэлд анхаарч ажиллах талаар санал солилцлоо.

 

 


Латви улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 1400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй