Шууд Chart

АСЕМ-ийн чуулганы салбар хэлэлцүүлэг авлигын асуудлыг хөндөв

2016-07-19 10:35:13

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо болсон Ази, Европ түмний 11 дүгээр чуулганы “Авлигын эсрэг хамтдаа-Монгол Улс дахь авлига болон авлигын эсрэг олон улсын туршлага” нээлттэй хэлэлцүүлгийг Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од удирдан явууллаа.

Тус хэлэлцүүлэгт оролцсон Азийн сангийн Засаглалын ахлах мэргэжилтэн А.Баянмөнх, “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр нар “Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа”, “Авлигын төсөөллийн судалгаа”-ны дүн болон олон улсын байгууллагуудаас Монгол Улсад авлигатай тэмцэх чиглэлээр өгсөн зөвлөмжүүдийн талаар тус тус танилцуулсан юм. Түүнчлэн профессор Гео Сун Ким БНСУ-ын авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн байна.

Хэлэлцүүлэгт 80 орчим хүн оролцсон бөгөөд тэд Авлигатай тэмцэх газрын хараат бус байдлын болон үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, өндөр түвшний авлигатай тэмцэх боломж, чадавхийг нэмэгдүүлэх, мөн хяналтыг сайжруулахад анхаарах, улс төрийн намын санхүүжилтийг илүү нарийвчилсан зохицуулалттай болгох, өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцдог тогтолцоо, хууль тогтоомжийг сайжруулах, төрийн албан дахь улс төрийн томилгоог хязгаарлах, АТГ-ын салбар нэгжийг орон нутагт байгуулах, авлигын эсрэг хийж буй судалгааны дүнгийн мөрөөр ажил зохион байгуулах, авлигын эсрэг хүүхэд залууст зориулсан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.


АСЕМ-ийн чуулганы салбар хэлэлцүүлэг авлигын асуудлыг хөндөв  
Үзсэн: 1195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй