Шууд Chart

Д.Чулуунболор: “Архинд донтсоноос болж нэгэнт тэнэгрэл үүсчихсэн бол эргэж засрахгүй”

2016-07-22 10:02:15

Нэг үе Монгол улс архинд живж, архины хэрэглээ Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж буйг анхааруулдаг байсан. Харин өнөөдөр  энэ сэрэмжлүүлэг,  анхааруулга намжсан юм шиг санагдлаа. Магадгүй найз нөхөд, гэр бүл, хамт олноороо аливаа баяр ёслол, амралт зугаалгыг архигүйгээр тэмдэглэх чиг хандлага бий  болж байгаатай ч  холбоотой байж болох юм. Зун цагт аялал, зугаалга, найр наадам ихсдэг энэ үед сэрэмжлүүлэх үүднээс Наркологийн төв эмнэлгийн Тусламж үйлчилгээний албаны дарга, эмч Д.Чулуунболортой ярилцлаа.

- Таны ажигласнаар өнөөдөр архи, согтууруулах ундааны хэрэглээ, дадал хэвшил хэрхэн яаж өөрчлөгдөж байна вэ?   

- Өнөөдөр улс орны нийгэм эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Үүнийгээ дагаад хүн амьдрах гэж, эрүүл байх гэж их хүсч, тэмүүлдэг болсон байна. Мөн хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол харьцангуй дээшилж. Өөрт хортой зүйлийг худалдан авах сонголт буурч, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж байна. Ялангуяа залуучуудын дунд архи, тамхинаас татгалзах хандлага сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн юм болов уу гэж би харж байгаа. Энэ бол сайшаалтай мэдээ. Харин манай эмнэлэгт хорт зуршилд донтох өвчтэй хүмүүс ирж хэвтэн эмчлүүлж үйлчлүүлдэг болохоор одоогийн байдлаар бол эмгэг өвчтэй хүмүүсийн тоо тасрахгүй, буурахгүй байна.

- Танай эмнэлэгт гурван жилийн өмнө хичнээн өвчтөн хэвтэн эмчлүүлдэг байв.  Өнөөдөр  энэ тоо буурав уу?

- 2013, 2014 оныг яг өнөөдрийн байдалтай харьцуулахад өмнө нь зуны амралтын цагаар хэвтэн эмчлүүлэгчдийн тоо харьцангуй цөөрдөг байлаа. Манай эмнэлэг нийт 50 ортой. Зарим тохиолдолд 50 орноосоо давж ажиллана. Гэтэл яг өнөөдөр, энэ баасан гаригт 23 хүн ирснээс 20 хүнийг нь хэвтэн эмчлүүлж, гурван хүнийг нь буцааж байх жишээтэй. Миний анзаарснаар хордлогод орчихсон, түүнээсээ болоод сэтгэцийн өөрчлөлт өгчихсөн, архины шалтгаантай солиорол, хий үзэгдэл дэмийрлийн шинж тэмдэгтэй ирж байгаа хүмүүс нэлээд их байна. Эдгээр хүмүүс нэлээд хүндэрч ирж байна. Одоогоор манай Наркологийн эмнэлгийн тасаг дүүрэн байна. Тавин ортой ч тавин нэгэн өвчтөнтэй ажиллаж байна. Гэтэл урьд жилүүдэд зуны цагаар 30-40 хүнтэй, хөнгөн байдаг байлаа.

- Архинд донтсон өвчтнүүд олон байгаа нь юутай холбоотой бол?

- Би үүнийг хувьцааны мөнгөтэй холбоотой гэж хэлмээр байна. Гэхдээ энэ нь нийтээрээ гэсэн үг биш. Үнэхээр архинд донтох эмгэгтэй, донтох өвчтэй хүмүүст энэ асуудал гарч ирээд байна. Түүнээс биш ажилтай, орлоготой амьдралтай хүмүүс тэр бүр уугаад явахгүй. Яг манай эмнэлэгт ханддаг, донтох эмгэгтэй хүмүүс үнэхээр хүндэрч  ирж байна.

- Ер нь архинд донтох өвчин хэдий хугацааны давтамжтай илэрдэг юм бэ?

- Хуучин цагт манай багшийн номонд “архисах өвчин” гэсэн нэр томьёотой байлаа. Тухайн номонд  хүн архи, согтууруулах ундааг 10-15 жил тогтмол хэрэглэснээр архидах өвчнөөр өвдөнө гэж бичсэн байдаг. Харин сүүлийн үед хугацаа нь богиносоод  байна. Архинд донтох өвчин нь сэтгэцийн эмгэгт багтдаг учир хүмүүсийн эрүүл мэнд, бие эрхтний байдал харьцангуй тааруу болсон байна. Үүнтэй холбоотойгоор эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол архи согтууруулах ундааг хоёр дахин бага хугацаанд тогтмол хэрэглэснээр архинд донтох өвчтэй болдог. Тэгвэл зургаан сараас нэг жил архи тогтмол хэрэглэж донтох өвчтэй болж  байгаа хүмүүс ч  их байна. Тэгэхээр 10, 15 жил гэдэг нь  өнөөдөр өөрчлөгдөөд байна. Архийг зургаан сар юмуу нэг жил л эрчимтэйгээр хэрэглэхэд донтох эмгэгт хүрчихээд байгаа шүү.

- Энэ байдлыг бусад улс оронтой харьцуулахад архинд донтолт манайд  өндөр байна гэсэн үг үү?

- Архины хэрэглээний талаар хийсэн олон судалгаа байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дүүргүүдийн ЭМТ-ийн наркологийн эмч нарын судалгаагаар манай орны насанд хүрсэн хүний 51,2% нь буюу хоёр хүн тутмын нэг нь архи хэтрүүлэн хэрэглэдэг. Хуучин ч тийм байсан. Одоо ч хэвээрээ л байна. Мөн эмэгтэйчүүдийн 8 хувь нь архинд донтох эмгэгтэй. Эрэгтэйчүүдийн 21,8 хувь нь энэ эмгэгээр өвдчихсөн судалгаа гарч байна. Энэ бол бусад улс орнуудтай харьцуулахад их өндөр үзүүлэлт. Үүнд нэг хүнд ногдох архи согтууруулах ундааны хэмжээ ч бас нөлөөлж байгаа байх. ДЭМБ-ын зөвлөснөөр нэг хүнд жилдээ 8-9 литр архи, согтууруулах ундаа оногдох юм бол тухайн улс орны үндэсний аюулгүй байдал   алдагдах хэмжээнд хүрлээ гэж анхааруулдаг. Гэтэл манайд өнөөдөр 23 литрт хүрчихээд байна. Нөгөөтэйгүүр монголчууд удамшил, генийн бүтцээсээ шалтгаалан архинд донтох эмгэгт өртөх нь их байна. Элгэнд байдаг архийг задалдаг, хоргүйжүүлдэг задлах перментийн хэмжээ монгол хүмүүст европынхноос 4-5 дахин бага байдаг.

- Залуучууд архинд донтох нь нэмэгдэж байгааг мөн мэргэжлийн хүмүүс анхааруулдаг..? 

- Манай эмнэлэгт 20-70 насны хүмүүс эмчилгээнд хамрагддаг шүү. Гэхдээ ид хөдөлмөрийн насны буюу 20-45 насны хүмүүс дийлэнх нь байдаг. Энэ бол бас их залуу нас. Эд хийж бүтээх, хөдөлмөрлөх насан дээрээ архинд орчихсон залуучууд маш их байдаг. Өвчний түүхийг нь судлаад үзэхэд бүр 15 настайгаасаа эхлээд архи амсаад арван найман насандаа идэвхтэй хэрэглэгч болчихсон, донтох эмгэгт хүрчихсэн  байдаг.

- Үүнд яг юу нөлөөлөөд байна та хэлэх вэ?

- Ажилгүйдэл,  амьдралын нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийн байдалтай л их холбоотой.  Ер нь архинд донтоход, архины хамааралтай болоход нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлс байдаг. Нийгмийн, бие махбодийн,  удамшлын, мөн сэтгэл санааны байдал ч нөлөөлнө. Нөгөө талаар хүчирхийлэл ч байдаг юмуу, янз бүрийн сөрөг үзэгдлүүд маань архинд донтоход нөлөөлдөг. Угаасаа бид архинд өртөмтгий бүлгийн хүмүүс. Нөгөө талаар нийгмийн байдал гэдэг дээр гэр бүлийн гишүүд дотор хэн нэг нь архины хамааралтай байх юм бол нэг нэгийн харьцаатай л байна. Нөхөр нь архинд донтсон бол эхнэр нь хамааралтай болох тохиолдол ч олон. Эцгээс уламжилсан архины хамаарал 40 хувь, найз  нөхдийн  нөлөө 70 хувьтай  байдаг.  Мөн тухайн хүний сэтгэл зүйн онцлог их нөлөөлнө. Зарим хүмүүс их нээлттэй. Өөрийгөө илэн далангуй илэрхийлдэг. Зарим хүмүүс нь үүнийхээ эсрэг дуугүй юу хэлэх гэж байгаа нь тодорхой бус дотогшоо хандлагатай хүмүүс байна. Ийм хүмүүс архи согтууруулах ундааг харилцааны хэрэгсэл болгох гэж хэрэглэж байгаа байдал ажиглагддаг.

-“Нэгийг харьцах нь нэг” гэдгээ тодруулбал?

- ОУ-д ихрүүд дээр хийсэн судалгаа байдаг. Архинд донтох эмгэгтэй гэр бүлд төрсөн хоёр ихэр хүүхэд хоёр өөр газар үрчлүүлснийг цөөнгүй судалсан байдаг. Эрүүл гэр бүлд өсч байгаа хүүхэд орчны нөлөөллөөс шалтгаалан эрүүл байсан. Нөгөө асуудалтай гэр бүлд үрчлүүлсэн хүүхэд гэр бүлээсээ болоод архины хамааралтай болчихсон байдаг. Энэ судалгааг хийхээс өмнө ОУ-д мөн удамшил яаж нөлөөлдгийг  хулганууд дээр анагаахын сорил, туршилт хийсэн тохиолдол олон. Мөн удамшил нөлөөлдгийг илрүүлсэн байдаг.

- Архинд орсон хүмүүс өөрсдийгөө хүлээн зөвшөөрөхөд их цаг хугацаа ордог гэж эмч нар хэлдэг. Чухам архинд донтох өвчин ямар арга замаар, хэдий хугацаанд явагддаг вэ?

- Энэ үнэн л дээ. Хүмүүсийг архинд хандаж байгаа хандлагаар нь таван бүлэг болгодог. Огт архи хэрэглэдэггүй хүн, ёс гүйцэтгэгчид буюу амтлагчид, гуравт хэрэглэгчид, дөрөвт хэтрүүлэн хэрэглэгчид, сүүлд нь донтох эмгэгтэй гэж ангилдаг.   Бид амьдралынхаа туршид эдгээр таван үе шатыг дамждаг. Эхээс төрөхдөө бид огт амсдаггүй хүмүүсийн бүлэгт байж байгаад ёс гүйцэтгэгчид болно. Зарим нь явсаар байгаад хэрэглэгч, хэтрүүлэн хэрэглэгч, зарим нь донтогчид болдог. Бидний бие эрхтний байдал их доройтсноос их богино хугацаанд донтох эмгэг үүсч байна. Архинд донтогчдын оношилгооны хамгийн чухал шинж тэмдэг бол “үгүйсгэл”. Ийм хүмүүс нь архинд донтох эмгэгт орчихсон байна л гэсэн үг. “Би Дорж шиг биш, Би амьдралаа аваад явдаг. Та нарыг юугаар ч  дутаагаагүй. Би хаяа л уудаг биз дээ. Яадгаа алдсан архичин биш” гэх байдлаар архинд донтож буйгаа хүлээн зөвшөөрч чаддаггүй.

- Нэг хэсэг архинаас татгалзаж, шар айраг ууцгаая гэсэн уриалга газар авч байлаа. Бараг л шар айраг бол согтууруулах ундааны төрөл биш гэх байдлаар.   Үүнд  та ямар тайлбар өгөх вэ?

-Энэ бол буруу ойлголт. Шар айраг бол угаасаа л согтууруулах ундааны төрөлд багтдаг. Архи гэдэг үгэн дотор бүх төрлийн согтууруулах ундаа, дарс шар айраг бүгдийг хэлж байгаа юм. Шар айрагт согтууруулах нөлөө нь цагаан архийг бодвол бага  байдаг.

- Шар айраг уудаг эрэгтэй хүмүүсийн эрэгтэйлэг шинж чанар нь алдагдаж “эмэгтэйлэг” болдог. Эсрэгээрээ эмэгтэйчүүдийн дуу хоолой бүдүүрч “эрэгтэйлэг” болдог гэсэн судалгааны дүн байсан. Энэ үнэн болов уу?

- Энэ чиглэлээр ОХУ 2012, 2013 онд судалгаа хийсэн байсан. Тэр судалгаагаар саяны жишээг баталсан л даа. Ер нь шар айраг  уудаг эрчүүдийн гүзээ нь шолбойгоод унжчихсан байдаг шүү дээ. Дуу хоолойны өнгө  өөрчлөгддөг. Тухайн шар айрганд ордог өвөрмөц үнэр амт үүсгэдэг ургамал гармоны ялгаралтыг ихэсгэдэг учраас ийм өөрчлөлт гардаг. Эмэгтэйчүүдийн хувьд мөн төвийн гаралтай таргалалт бий болно. Эрэгтэйлэг шинж рүү ордог. Бид ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу согтууруулах ундааг зохистой хэрэглэх ёстой.  38 процентын 30 мл архи нэг стандарт хэмжээ. 5-7 процентын 280 мл шар айраг нэг уулт буюу стандарт. 11 процентын 120 мл хэмжээтэй дарс нэг стандарт. Өдөрт хоёр стандартаас дээш хэрэглэх нь зохимжгүй. Хэрэглэж, нэмэх тусам л архи, согтууруулах ундаанд агуулагддаг бодис хүнийг улам донтуулна. Тиймээс л богино хугацаанд донтох эмгэг тусах хандлага их байна.

- Яг донтож эхэлж байгаа, байнгын хэрэглэгч болсон хүмүүст гэр бүлийнх нь, хамт олон нь яаж хандах ёстой юм бол?

- Архинд донтолт бол өвчин гэдгийг л хүмүүс ойлгох хэрэгтэй. Түүнийг ойлгож нэн түрүүнд мэргэжлийн эмч, сэтгэлзүйч нарт хандах хэрэгтэй. Ингэж байж л тусламж авна. Хүмүүс зөвхөн уухгүй байх юм бол эдгэрчихлээ гэж ойлгодог. Энэ бол зөвхөн нэг талын үзүүлэлт. Уухгүй байх төдийгүй сэтгэл санаа, бие махбодь, зан үйлийн хувьд өвчтөн өөрчлөгдөх, эмчлэгдэх  ёстой. Энэ бүхнийг хангаж байж бүрэн эдгэрдэг.

- Хугацаа, тэвчээр их  шаардагдах  нь..?

- Маш их тэвчээр шаардагдана. Тийм ч учраас өдөр тутамдаа гаргадаг авир, зан үйл, араншин дээрээ өвчтөн өөрөө, мөн хөндлөнгөөс  хяналт тавьна. Эрүүл мэндийн байдлаа хянана. Архинаас үүдэлтэй эрхтний системд гарсан өөрчлөлтүүдээ эмчлүүлэх  хэрэгтэй. Зан үйлээ хянах ёстой. Сэтгэл санааныхаа байдал дээр анхаарах хэрэгтэй.

- Ойролцоогоор хэдэн жилийн хугацаа шаардагдах бол?

- Ер нь бол гурван сарын хугацаанд гам сайн барьвал эрт үеийн эдгэрэлтэд орж байна гэж бид мэргэжлийн хэлээр ярьдаг. 3-6 сар болох юм бол дунд үеийн эдгэрэлт. 6 сараас нэг жил болох юм бол хожуу үеийн эдгэрэлтэд орлоо гэж үздэг. Энэ тоог өнөөдөр хэлэхэд амархан боловч тухайн өвчтөн архигүйгээр нэг сарыг өнгөрөөнө гэдэг маш  хэцүү. Нэг сар бүү хэл 10 хоноход ч хэцүү.

- Архи согтууруулах ундааг удаан хугацаагаар хэрэглэсэн хүн тэнэгрэлд ордог гэсэн. Архины тэнэгрэл эдгэдэг үү?

- Нэгэнт тэнэгрэл үүсчихсэн бол эргэж засрахгүй. Энэ бол их хүндэрсэн үед үүсдэг. Ухаан сулрал явагдсан байна гэсэн үг. Эргэж сэргэхэд хэцүү. Тэнэгрэлийг  бид засаж чадахгүй. Харин архинаас үүдэлтэй солиорол, хий үзэгдэл, дэмийрлийг буюу сэтгэл зүйн өөрчлөлтийг засаж болно. Ер нь архи согтууруулах ундаа уусан хэн ч байсан аажим аажмаар сэтгэн бодох чадваруудаа алдсаар л байдаг. Даамжирсаар мартаж санах, ухаан санаа орох гарах гээд хүндэрсээр тэнэгрэл үүсдэг.

- Таныхаар бол архинд орж байгаа нэгнийг мэргэжлийн эмчид хандахыг л зөвлөж байна уу?

- Тийм. Мөн мэргэжлийн эмч гэхээс гадна дэмжин туслах төвүүд манайд өнөөдөр цөөнгүй байна. Үүнээс гадна зөндөө олон төрийн болон төрийн бус байгууллагууд байна.  Ийм газруудад бас хандаж болно.

- Ямар шинж тэмдэг, ямар авир гаргаад байгаа үед нь хэлэх ёстой вэ?

- Тухайн хүн өөрийнхөө биеэ авч яваа байдалд хяналт тавих чадвар буугаад эхэлнэ. Ер нь бол хоног илүү хэрэглээ нь ихсэх юм бол эмчид мэргэжлийн байгууллагад хандах ёстой.

- Энэ хүмүүсийг эмчилж байгаа эмч мэргэжилтнүүдийн хувьд нөхцөл байдал ямар байна. Хичнээн хүнд хандаж эмчилгээ үйлчилгээ хийх ёстой байдаг юм?

- Ер нь бол асуудал хүнд ш дээ. Манай  СХД дэх Наркологийн эмнэлгийн хувьд гэхэд эмнэлгийн орчин нөхцөл маш хүнд. Бид өнөөдөр 1963 онд  баригдсан эмнэлгийн бус зориулалттай цэцэрлэгийн барилга дотор үйл ажиллагаа явуулж байна. Бид нэг хүнийг 2-3 цагийн хугацаанд үзэх стандарттай. Гэтэл өнөөдөр манайх үзлэгийн дөрвөн эмчтэй. Нийтдээ 51 эмчлүүлэгчтэй. Дөрвөн эмчээс хоёр нь амраад явчихсан. Тэгэхээр нэг эмчид 25 өвчтөн ногдож байна. Маш их ачаалалтай ажиллаж байна. Дан ганц эмчээс гадна нэг сувилагчид л гэхэд 51 үйлчлүүлэгч  ногдож  байна. Стандарт нормоор бол 5-6 хүн л байх ёстой.

- Ямар шалтгаанаар байр гаргаж өгдөггүй юм бэ?

- Шинэ байрны зураг төсөл гээд гурван жилийн өмнөөс л ярьлаа. Эрүүл мэндийн газар уул нь удахгүй шийдэгдэнэ гэсэн хариу бидэнд саяхан өгсөн. Манай эмнэлэг  нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд байдаг ч улсын хэмжээнд нийт хүн амд хүрч үйлчилдэг.  

- Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Д.Чулуунболор: “Архинд донтсоноос болж нэгэнт тэнэгрэл үүсчихсэн бол эргэж засрахгүй”  
Үзсэн: 54626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
batdawaa [202.9.42.xxx] 2018-07-25 17:00
bi hooson kirmanasaa yamar neg zuil avch haymaar bolood tuuniigee boditoor dagaad baina
Зочин [64.119.20.xxx] 2018-06-11 19:35
1999 онд энэ эмч дээр ирж архины эмчилгээнд орж архинаас гарч байлаа. 19 жил болж байна цаг хугацаа хурдан юмаа
Зочин [103.57.92.xxx] 2017-08-19 12:03
Ene emchees asuuj bn
Зочин [103.57.92.xxx] 2017-08-19 12:02
Bi arhind dontson huntei 30 garyu jil amidarch bnaa. Odoo ch tevcheer baragdaj bn. Yah ve emchee.
Эрүүл амьдрахуй [202.9.42.xxx] 2016-11-13 18:50
Дэлхий дээр сая гаруй хүнийг архинд донтох өвчнөөс салгаж чадсан уламжлалт анагаах ухаан Аюурведийн тан зарна. Биед ямар ч сөрөг нөлөөгүй, цэвэр ургамлын найрлагатай тул архинд донтохыг бүрмөсөн эмчлээд зогсохгүй биеэс архины токсиныг гадагшлуулж, архи болон бусад хорт бодисоос болж өөрчлөгдөж, гэмтэж, өвчилсөн эд, эрхтнийг эсийн түвшинд сэргээн дэмжиж, хорт хавдар, элэгний хатуурал циррозын эсрэг үйлчилгээ үзүүлдэг нь “нэг сумаар хэд хэдэн туулай” ононо гэсэн үг.
Зочин [66.181.186.xxx] 2018-04-24 21:11
Utsaa uguuch
Зочин [202.131.247.xxx] 2017-08-22 17:02
Ямар үнэтэй вэ
Ялалт [103.26.193.xxx] 2016-09-21 02:30
Архи, тамхи, хар тамхинаас Есүсээс өөр чөлөөлөх хүч үнэндээ өөр хаана ч байхгүй юм билээ! Есүсийн цуглаанд очиж, Есүст итгэж л би болон миний найз нарын зарим нь эдгэрсэн. Харин биднийг Есүст итгэлээ гэж шоолж элэглэж сүмд очоогүй, очсон ч итгээгүй найзууд минь өөрчлөгдөөгүй дээ... Улам дордож зарим нь одоо үхсэн:(
boli [103.212.116.xxx] 2016-08-20 11:55
arhinii tom tom uildveruudiig delbelj ustgii ttim honshoortoi tesleh delbeleh mergejilten bnuu arhi denduu havtgairlaa udahgui 4 say hunii 1 say n arhinaas uudeltei gajigtai humuus bolloo
Bold [202.131.252.xxx] 2016-08-20 00:03
AA geed tsuglaand ywaad ter garahgui geed bgaa humuus garaad l bgaam daa.
уншигч [103.26.193.xxx] 2016-08-17 23:08
МАН ынхан архины талаар доривтой арга хэмжээ авахгүй бол архин далайд монгол орон живлээ шүү!!!!!!!!!байр орц хонгил бүгд архины худалдаа .жижиг том дэлгүүрүүд бүгд архиар ашиг орлого олдог .манай байранд л гэхэд 4 супер маркет архи зарж бна.байранд архи зардаг дэлгүүрүүдийг болмоор юмаа БАТБОЛЛ ДАРГАА
Иргэн [150.129.141.xxx] 2017-05-14 08:17
Санал нэг байна. Хотын захиргаа орон сууцны нэг давхарт егсен архины зевшеерлее хураагаач. Одоо ТVЦ болгон хулгайгаар архи тамхи зарж байна. Нэг санал байна. Хорооны ажилгуй хvмvvст сайн дурын байцаагчын vнэмлэх олгож торгох эрх олгож тvvгээр нь цалинжуулчихаач.
Зочин [119.104.13.xxx] 2016-08-17 22:10
Boloroo emchdee mash ix bayrlaj yavdag shvv!
Зочин [202.179.4.xxx] 2016-08-17 13:05
Архи өөрт чинь байгаа бүх сайн сайхан бүхнийг аажууханаар авна адаг сүүлднь амьд зомби л үлдэнэ өөрөө тааруулдаг байж өөрийг чинь дуурайгаад амсаж байгаа зарим нь зогсохгүй шүү эмч хүн хүн хорлох сэтгэл лав байхгүй түүнд хэцүү байсан ч ажилаа хийсээр дэм дэмэндээ арихгүй монголын төлөө хамтадаа сайн санаат хүн бүхэнд амжилт хүсэе
Зочин [103.57.93.xxx] 2016-08-17 07:03
Архидалт ядуурлын евчин гэдгийг шинжлэх ухаан бараг зуун жилийн емне нотолсонМен Сурьеэ евчин бас ядуурлынх гэдэг сурьеэ евчнее нуугаад явж буй хумуус олон бий
Зочин [124.158.88.xxx] 2016-08-16 17:02
uneheer l arhinaas gargaj boldog ol yawuulah hvmvs zunduu bndaa
Zochin [103.212.116.xxx] 2016-08-07 10:15
Tsenegreh gedeg edgershgui uvchin gej emchildeg hellee . Uuriiguu tatah avah chadvargui ingetlee uuna gedeg emegnel . Uuruu bas ger bulee ch tamd amidruulna . Ner hund ichih ain setgel ch bur tsaashaa
Зочин [103.26.193.xxx] 2016-07-30 19:24
2007onii 5r sariin 9 gedeg yalaltiin bayariin udur uuriiguu yalan diilj ter udruus unuudriig hurtel pivo gedeg aimshigiin amilsan shulmiig hodoodondoo oruulah buu hel uruulandaa ch oirtuulaagui yag 9 jil bolj bn.uhaan muutai humuusiin helsen muu ug hund ih gai boldog.bi piviig arhi ogt bish,bur bi arhi uudaggui pivo l uudag gej yarij, bodoj gaihuulj,amindaa gangarch uuj yavsaar neg medehed uuriiguu tataj avch chadahgui boltloo dontoj buten 10 jil udur bur uudag bailaa.munhiin sogtuu gesen ug.namaig ene uvchnuus avarsan tuhain ueiin AA- tsuglaaniihan,suhbaatar duurgiin setgetsiin emch Dorjoo bolon hamt emchluulj yavsan humuustee nasan turshdaa bayarlaj yavdag shu
Ландаа [182.160.2.xxx] 2016-07-30 11:13
Хэзээ ч эдгэрэхгүй, хэзээ ч засрахгүй гэдэг үгийг тэнэг эмч л хэлдэг юм, хөөрхий . Хэзээ ч гэж ярьж болдоггүй юм даа, эмч царайлсан тэнэг ..... Та нарын эмч гэж юу байлаг юм. Ер нь 3 - 400.000 төгрөгний цалинтай эмч хүнд яаж ч хичээгээд чин сэтгэлээсээ ажиллах ёс суртахуун үүсдэггүй гэдгийг шинжлэх ухаан баталчихсан шүү дээ.
Зочин [202.9.41.xxx] 2016-08-16 21:42
Хуцаад байгаа новш вээ!!? чи тэгвэл эмч нарын цалинг нэмээд ажиллуул л даа чамтай чамгүй сэтгэлээрээ ажилладаг эмч зөндөө тэнэг эмч дээр очилгүй үхээрэй дээ
Зочин [202.9.40.xxx] 2016-08-17 20:01
Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтөй Үхэр унасан хүнд нохой өшөөтэй ямар үнэн үг вэ
mgl [202.126.91.xxx] 2016-07-29 12:42
Ene bol uvchin bish um aa. Uvchin emchilne gj buun munge avna, huniig setgel sanaagaar ni tahir dutuu bolgono. Oros heltei bol doorh linkeer nom tataj avaad unshaarai. Neg unshaad gardag um da. http://www.goldbiblioteca.ru/online_zdorovie/online_zdorstr1/3.php
altan [172.58.41.xxx] 2016-07-27 15:06
don't complain, just do your job, help someone who needs your help!!!
Зочин [150.129.141.xxx] 2016-07-27 08:53
17 жилийн тэртээ Наркологийн төв дээр очиж энэ хүнтэй уулзаж архины эмчлгээнд орж байлаа. Амьдрах боломж олгосон Болороо эмчдээ баярлалаа.
Arhi chotgoriin undaa [87.211.48.xxx] 2016-07-26 21:34
Arhi uuval chotgoriin tsalamg orj baina gesen ug dee. Iimd hun ooroo uuhgui gej surahgui bol arhi chamagi tavij yavuulnag gej baihgui shuu.
Болор [202.131.239.xxx] 2016-07-26 13:48
Байнга архи уугаад, ааш зан нь айхтар хувираад байгаа хүнийг эмчид үзүүл гэхээр би архичин биш гээд бөөн уур унтуу болоод байх юм.Яасан дээр вэ. Бөөн зовлон
deeg [203.91.117.xxx] 2016-07-25 12:20
Yumnii uchriig n medseer baij albaar buruu surtchilgaa ih hiih yum.Shar airag uuj baigaad arhind orson hun olon shuu.Huuhed zaluuchuudaa bagaas n medlegtei bolgoh hamgiin chuhal shu.
Zochin [202.21.117.xxx] 2016-07-25 11:44
Uuh durtai ni uugaad l uuhgui 1nee shahahgui l bh heregtei shdee Manaihnii 1 muuhai zan bdag Za chi hezee iim bsiin uuchaach surteishdee geh meteer eldweer helj bgaad uulgadag Tuuneess uuden nogoo hun ni 1uudag 2 uudag tegj bgaad arhinii hamaaraltai boldog Arhinii hamaaraltai bolood irenguut nogoo hunee ene muu arhichin geed tsaashaa tulhdeg
Зочин [202.9.40.xxx] 2016-07-25 09:28
Адгийн муу бузрын нийгэм ардчилал архинд донтогчдыг асар ихээр төрүүлж байна. Хуучин нийгмийн үед архинд донтогчид өдрийн од шиг цөөхөн байдаг байлаа. Ямар сайндаа багш 10-15 жил ууж байж архинд донтож эхэлдэг гэж байхав.
ИТГЭЛТ ХАМБА- БАЙГАЛЬ НУУРЫН АЯЛАЛ [122.201.22.xxx] 2016-07-23 21:28
ИТГЭЛТ ХАМБА-БАЙГАЛЬ НУУР- УЛАН ҮД ХОТЫН ОНЦГОЙ ХЯМДРАЛТАЙ АЯЛАЛД УРЬЖ БАЙНА. ҮНЭ: 230.000 / БҮХ ЗАРДАЛ БАГТСАН/, ХУГАЦАА: 4 ӨДӨР 3 ШӨНӨ, ГАРАХ ӨДРҮҮД: 7 САРЫН 28, 8 САРЫН 4-НД ГАРНА. ЗАХИАЛГЫН УТАС: 9917-3707, 9314-8000 АЗИЙН АЯЛАЛ ХХК ХАЯГ: ТБД АНДУУДЫН АРД СОД ОНЬС ТӨВ
ineedem bish [103.10.22.xxx] 2016-07-23 14:05
bie ene chigleld duu hooloi uzel bodloo negtgen hudluh estoi. arhind hordson dontson gene tsuuhun undesten bid ingej nurj unaj bolohgui shuu dee,
Зочин [202.179.18.xxx] 2016-07-23 11:46
хувьцааны мөнгө тарааж архидалт ихсээд байна
Зочин [103.57.95.xxx] 2016-07-23 09:55
Архинд ороход найз нөхөд их нөлөөлдөг байх аа. За сүртэй ш дээ. Ганц ш, сайхан доргий гээ л Дараа нь орсон найз нөхдөө хаячихдаг ш дээ
Зочин [202.9.40.xxx] 2016-08-17 20:05
Хүн өөрөө л өөрийгөө удирдана,
deeg [203.91.117.xxx] 2016-07-25 12:23
iim zuil amidrald dandaa tohiolddog,harin uuniig ers eseguutsej chaddag tiim darhlaag l hun oortoo suulgah heregtei b/na.
Haha [27.123.214.xxx] 2016-07-23 02:40
Haha
Би [103.212.118.xxx] 2016-08-18 22:03
Архинаас хамааралтай болцон хүмүүс ч хэцүү шүү

Бидэнтэй нэгдээрэй