Шууд Chart

Лондон хот түймэрт өртсөнөөс хойш 350 жил өнгөрчээ

2016-09-05 16:30:12

Тэртээ 1666 онд Их Британий нийслэл  Лондон  хотод  асар их гамшиг дагуулсан гал түймэр болсон юм. Түймэрт 13.5 мянган  байшин  шатаж,  70 мянган хүн орон гэргүй болж байжээ. Энэ гамшиг гарсны 350 жилийн ойд  зориулсан арга хэмжээний үеэр XVII зууны Лондон  хотын загварыг шатаасан  байна.

Америкийн зураач Дэвид Бэст 120 метрийн хэмжээтэй хотын загварыг урлажээ. Загварыг  Темза  голд  тусгайлан бэлтгэсэн хөвөгч тавцан  дээр  байрлуулж шатаасан  байна.  Эргийн  дагууд,  гүүрэн дээр олон  мянган  хүн цуглаж  энэ үйл явдлыг ажигласан  юм.  Энэ өдөр  олон арга хэмжээг  Лондон хотноо зохион байгуулсны  нэг нь энэ байлаа.

Лондоны музей мөн  их гал түймэртэй  холбоотой  архивт хадгалагдан үлдсэн  материалуудыг дэлгэн үзүүлсэн  байна. Энд гамшгаас өмнө Лондон  хот ямар байсныг, гамшгаас болж хэрхэн сүйдсэн, гамшгийн дараа ямар байдалтай байсныг харуулжээ. Үүний зэрэгцээ  Лондон хотын  Гэгээн  Павлийн  цогчин дуган, орчин үеийн урлагийн  Тата Модерн  галерей болон Үндэсний театрт тэр үеийн гамшгийг харуулсан тусгай  үзмэр үзүүлэнгүүдийг  гаргасан  байна. 

1666 оны есдүгээр сарын 2-ны  өдөр  Лондон  хотод гал түймэр  гарч, улмаар 5-ны өдөр түймрийг унтраасан байдаг юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Лондон хот түймэрт өртсөнөөс хойш 350 жил өнгөрчээ   
Үзсэн: 1083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-20 20:01
Хэдэн хүн амь үрэгдсэн юм бэ?

Бидэнтэй нэгдээрэй