Шууд Chart

Жиофф Рэган “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав

2016-09-09 16:27:05

УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар Монгол Улсад айлчилж буй Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуут дахь “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн энэ үеэр ноён Жиофф Рэган 2016-2017 онд хэрэгжих “Канад сангийн орон нутгийн санаачилга” хөтөлбөрийн төслийн гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд оролцсон юм.

“Нарны хүүхдүүд” цэцэрлэг нь Канад Улсын Гадаад харилцааны яамнаас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг “Канад сангийн орон нутгийн санаачилга” хөтөлбөрийн 2016-2017 оны шалгаруулалтад тэнцэж санхүүжилт авах болсон юм. Уг төслийг Канадын иргэн, хатагтай Жули Вэлүү санаачилсан бөгөөд Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг айл өрхүүдийн хүүхдүүдийг дэмжих зорилгоор уг цэцэрлэгийг байгуулсан аж. “Нарны хүүхдүүд” цэцэрлэгт хэрэгжих энэхүү төслийн гол зорилго нь цэцэрлэгийн дэргэд оёдлын жижиг цех байгуулж, Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг иргэдэд тогтвортой ажлын байр бий болгох явдал юм.

 


Жиофф Рэган “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав  
Үзсэн: 1359 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй