Шууд Chart

Яруу найрагчид дарга болсон нь олон

2016-10-12 09:46:53

Яруу найрагчид дарга болсон нь олон. Тодруулбал, Хүүхэлдэйн театрын даргаар Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч, “Болор цом”-ын хошой эзэн Б.Лхагвасүрэн, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой эзэн  Ц.Хулан нар томилогдсон бол Төв номын сангийн даргаар соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн Г.Аким, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Х.Чилаажав нар ажиллаж байсан бол саяханаас “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоо ажиллаж байгаа.

Тэгвэл “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг нар УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа билээ.

Харин нийслэлийн “Улаанбаатар” чуулгын даргаар ажиллаж байсан Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ц.Түвшинтөгсийн халааг “рок мангас” Р.Мөнхсайхан авсан. Түүнчлэн Хөгжим бүжгийн коллежийн захирлаар гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат ажиллаж буй.

Тэгвэл Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар Б.Батцэнгэл ажиллаж байгаад Ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү Дамдинцэрэнд ажлаа хүлээлгэж өгсөн. Жүжигчин, загвар өмсөгч М.Оргил ч Соёлын яаманд кино урлагийг хэсэг хугацаанд хариуцаж байв. Тэгвэл тэдний буухиаг Зууны манлай, гавьяат жүжигчин Б.Сарантуяа Соёлын төв өргөөний дэд даргаар томилогджээ.

Мөн “Номин талст” хамтлагийн ахлагч Д.Батсүх Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргаар, тус хамтлагийн дуучин А.Хаянхярваа Хөрөнгө оруулалтын газрын даргын ажлыг хүлээж аваад байгаа бол мисс Д.Нямжав Гадаад харилцааны яаманд ДБҮААГ-ын дарга болоод байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Яруу найрагчид дарга болсон нь олон   
Үзсэн: 927 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй