Шууд Chart

МИАТ компани "Samsung Galaxy Note7" утсыг биедээ болоод тээшиндээ авч явахыг хориглов

2016-10-18 11:42:43

Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/ компани өөрийн бүх нислэгээр зорчигч өөрийн биед болон гар тээшинд Samsung Galaxy Note7 утсыг авч явахыг хориглосон хэмээн мэдэгдлээ. Энэ нь "Samsung Galaxy Note7" маркийн бүх төхөөрөмжид хамаарах юм байна. Үүнтэй холбогдуулан бид МИАТ компанийн хэвлэлийн төлөөлөгчтэй утсаар холбогдоход "Бид зорчигчдынхоо аюулгүй байдлыг хангах үүднээс өнөөдрөөс энэхүү шийдвэрийг албан ёсоор гаргаж байгаа. Тиймээс манайхаар үйлчлүүлж буй зорчигчид энэхүү анхааруулгыг зөвөөр хүлээн авахыг хүсч байна" гэлээ.

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Тээврийн департамент, Холбооны Агаарын Тээврийн Захиргаа (FAA) болон хэд хэдэн нислэгийн компани хамтран “Самсунг” компанийн “Galaxy Note 7” гар утсыг ямар ч онгоцонд тээвэрлэхийг хориглосон билээ.

“Самсунг” компани “Galaxy Note 7” гар утас үйлдвэрлэснийхээ төлөө 2.3 тэрбум ам.долларын алдагдалд оржээ.

 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

МИАТ компани "Samsung Galaxy Note7" утсыг биедээ болоод тээшиндээ авч явахыг хориглов  
Үзсэн: 994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй