Шууд Chart

"Үзмэр баяжуулалт" үзэсгэлэн дэлгэжээ

2016-10-19 18:49:52

Эцэг өвгөдөөс уламжлагдан үлдсэн соёлын өвийн олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Дорноговь аймагт “Үзмэр баяжуулалт” үзэсгэлэн дэлгэжээ.

Үзэсгэлэнд эрт эдүгээ хэрэглэгдэж байсан угсаатны зан үйлтэй холбоотой нилээд олон төрлийн үзмэр тавигдсанаас дарханы авдар хөөрөг, сур боловсруулах модон талхиур, модон тэрэг зэрэг нь олны анхаарлыг татахуйц сонирхолтой содон үзмэрүүд байна. 

“Сувдан сондор-8“ судалгаа шинжилгээний аяллын хүрээнд Эрдэнэ сумын Дулааны говь, Хоёр зааны хөндий зэрэг түүхийн дурсгалт газраас чулуун зэвсгийн үеийн чулуун нухуур, ялтас залтас мөн байгалийн өвөрмөц “Чүнчиг норов” чулуу зэргийг олдворлож музейн үзмэрээ баяжуулжээ.

Монгол цэргийн музей болон Оросын холбооны улсын Жуковын гэр музейн хамтын ажиллагааны хүрээнд ирүүлсэн алх, хадуур бүхий тугны оройн хэсэг, орос цэргийн талхны сав, морины тах, хоолны сав манерк зэрэг үзмэрүүд дэлгэгджээ.

Мөн музейн “Хосгүй үнэт” үзмэрийн сор болсон XIII-XIV зууны үеийн язгууртан эмэгтэйн дээл хувцсыг дэлгэн тавьжээ. Энэхүү үзмэр нь  АНУ-д зохион байгуулагдсан Монголын түүх соёлыг сурталчилсан “Чингис хааны Монгол–Их Эзэнт гүрний амьдрал“ үзэсгэлэнд 5 жил гаруй хугацаагаар дэлгэгдсэн байна. 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

"Үзмэр баяжуулалт" үзэсгэлэн дэлгэжээ   
Үзсэн: 689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй