Шууд Chart

"Их бууны сум" хочит Жэки Чан

2016-10-20 11:25:46

Өдгөө 62 настай Холливудын тулаантай киноны од, алдарт жүжигчин Жэки Чаныг шүтэн биширэгчид дэлхийн өнцөг булан бүрт хэдэн саяар тоологдоно гэдэгтэй хэн ч маргахгүй. Алдарт жүжигчин тэрээр Хятадын иргэний дайны гал дүрэлзсэн 1954 оны дөрөвдүгээр сарын 7-нд Чарлес болон Ли Ли Чан нарын хүү болон мэндэлжээ.

Нэрт кино жүжигчин Жэки Чаны эхээс мэндлэхэд өгсөн нэр нь Чан Конг-Санг ажээ. Тэрээр Чан овогтой. Гэвч багадаа үргэлж энд тэнд үсэрч дэгдэн явдаг байсан тул түүнийг Pao-Pao буюу "Их бууны сум" хэмээн хочилдог байв. Жэки Чаны хүүхэд ахуйд гэр бүл нь тарчиг амьдралтай байсан гэж зарим эх сурвалжид мэдээлсэн байдаг.


Жэки Чаны хувийн амьдралаас...

2003 онд Жэки Чаны эцэг, эх Хонгконг аралд дүрвэн ирэхээс өмнө чухам хэн байсан талаарх нэгэн баримт байдаг. Энэ баримтад өгүүлснээр Жэки Чаны эцэг, эх угаас ядуу хүмүүс байгаагүй гэнэ. Эцэг Чарльз Чан Дэлхийн II дайны өмнө Хятадын Гоминданы засгийн газрын тагнуул, эх Ли Ли Чан Шанхайд жүжигчин байжээ. Гэвч 1949 онд Мао тэргүүтэй коммунистууд иргэний дайнд ялалт байгуулж, Хятадын засгийн эрхэнд гарахад тэд Английн эзэмшил нутаг Хонгконг руу дүрвэсэн гэдэг.

Харин Жэки Чан өнөөгийн нэр алдар, амжилтад хүрэхэд түүний язгууртан угсаатай эсэх нь огтоос чухал биш байсан юм. Хонгконгийн ядуу гэр бүлд өсөж торнисон хүү өөрийн хүч хөдөлмөрөөр л алдарт Холливууд хүртэл хөл тавьж чадсан билээ. Одоо түүнд дэлхий даяар дуурсах нэр алдар, эд баялаг бүгд бий.

1960 онд  түүний гэр бүлийнхэн Австрали руу цагаачилж, АНУ-ын Элчин сайдын яаманд тогоочоор ажилласан ба Жэки Чан "China Drama Academy"-д элсэн орж тулааны их мастер Ю Жим Юүний шавь болсноор амжилтын эхлэлээ тавьсан гэдэг. Тэрбээр таван настайдаа кино урлагт хөл тавьснаас хойш  нийт 150-аад кинонд дүрээ мөнхөлжээ. Энэ цагаас хойш тэрээр уйгагүй хөдөлмөрлөж хүн төрөлхтний хайртай жүжигчин, найруулагч, продюсер, тулаанч, кино зохиолч, бизнес эрхлэгч, дуучин болж чадсан байна.

Жэки Чан 1982 онд Тайванийн жүжигчин Лин Фэнг-Жиаотай гэрлэв.  Жэки Чан буддын шашинтай бөгөөд кантон, мандарин, англи хэлтэй. 16 нас хүртлээ боксоор хичээллэж, 2009 онд Камбожийн их сургуульд хүндэт докторын цол хамгаалсан байна.


Жэки Чан гэгч сайн үйлийн элчин сайд

Жэки Чан кино хийх явцдаа олон улсын нэр хүнд бүхий 28 шагналын эзэн болсон бөгөөд одоо тэрээр дэлхийн энхийн байгууллагуудад өөрийн хөрөнгөөс тогтмол хандив өгдөг нэгэн.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Сайн үйлийн элчин сайд ба энэрлийн үйл явдлын төлөө маш их ажилладаг. 2006 оны зургаадугаар сард тэрбээр үхсэний дараа өөрийн хөрөнгийн хагасыг нь хандавлахаа зарласан. 2008 оны Сичуань мужийн газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд Чан нь 10 сая юань хандивлаж, Хятадын газар хөдлөлтийн тухай баримтат кино хийсэн юм. Жэки Чан "Жэки Чан" хандивын сан болон "Луугийн зүрх" гэсэн  хоёр сантай. 1988 онд байгуулагдсан "Жэки Чан" хандивын сан нь Хонгконгийн залуучуудад тэтгэлэг болон тусламж үзүүлдэг. Сан нь үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр ирсэн ба эрүүл мэндийн тусламж, байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст үзүүлэх тусламж ба Хонгконгийн хүмүүс болон байгууллагуудад ашигтай төслүүдийг санхүүжүүлдэг болжээ.


Жэки Чан Монголд...

Жэки Чан Монголд 2010 оны аравдугаар сарын 3-5-ны хооронд хүмүүнлэгийн айлчлал хийсэн билээ. Тэрээр энэ айлчлалынхаа талаар хэвлэлд өгсөн ярицлагадаа "Би өөрийн багийн хамт ням гарагийн өглөө Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу нисэх гэж эрт бослоо. Чингис хаан нисэх буудалд буухад намайг хүүхдүүд, томчууд гээд олон хүн угтсан. Анх удаагаа, тэр тусмаа өөрийнхөө дуртай ажил болох хүмүүнлэгийн ажлаар энд ирж байгаа учир миний сэтгэл их хөдөлж байсан. Монгол Улс дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой орнуудын нэг. Онгоц газардахаас ч өмнө утаа нь харагдаж байлаа. Шинэ Засгийн газрын зүгээс цэвэр агаарын төлөөх ажлыг сурталчлахад намайг туслахыг хүссэн юм. Гэхдээ би Монголд нэгхэн зүйл хийхийн төлөө ирэхийг хүсээгүй тул хүмүүнлэгийн ажил хийх хүсэлт тавьсан. Ингээд миний аялал эхэлж байна" гэсэн байдаг.


Жэки Монгол гэж үү...

Жэки Чан нэгэн удаа монгол дээл өмсөж зургаа даруулжээ. Дээлийг түүнд кинонд хамт тоглож буй нэгэн монгол хүн  бэлэглэсэн аж. Тэр үеийн цахим хуудсуудад бичсэнээр Жэки Чан дээлийг өмсөөд “Би монгол цустай. Ийм сайхан дээлтэй болсондоо их баяртай байна” гэж хэлсэн гэх...

Түүний хэлсэн гэх дээрх үгсийг монголчууд өөр өөрөөр хүлээн авч, цахим хуудсуудад маргаан дэгдэв. Тэдгээрийн дунд, "Ялимгүй хэтрүүлж хэлбэл, маргаанд улайрсан зарим нь Жэки Чан төдийгүй Хятадын хамаг нэр хүндтэй хүмүүс монгол гаралтай хэмээн батлах бололтой" гэсэн хатуухан үг ч харагдаж байсан юм. Гэвч Жэки Чаныг Монгол гаралтай гэдгийг хэн ч эцэслэн нотлоогүй, дахиж ч энэ талаарх маргаан сөхөгдөөгүй өнөөдрийг хүрсэн билээ.

Нийтэлсэн: М.Тодбэх

"Их бууны сум" хочит Жэки Чан  
Үзсэн: 4515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.46.xxx] 2017-02-02 15:22
Xudalmedee bv ogooch
mongol [166.170.5.xxx] 2016-10-21 09:14
Hogiin nobish ter svvld hiisen kinog ni haraarai mongolchuud iig yaaj doromjilsoniig ni
zochin [122.201.22.xxx] 2016-10-20 20:12
Mongol yum bolvuu ug ni ih mash sn jvjigchin hun shig sanagddag
Зочин [103.23.51.xxx] 2016-10-20 13:08
uvuu ni mongol tsustai gej sanuuldag bsan gej 1 yariltslaga deer ugsun
Зочин [202.70.37.xxx] 2016-10-20 12:46
ямах хамий байнаа
Зочин [203.169.50.xxx] 2016-10-20 12:18
ТҮҮНИЙ ӨВӨГ ЭЦЭГ МОНГОЛ ГЭСЭН ЯРИА БИЙ

Бидэнтэй нэгдээрэй