Шууд Chart

Олимпийн хошой аварга Тина Мазе зодог тайллаа

2016-10-21 19:19:01

Словенийн алдарт тамирчин Тина Мазе 33 насандаа эх спортоо орхиж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Анх 15 насандаа 1999 оны уулын цанын ДАШТ-д оролцож, мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлж байсан тэрээр өнгөрсөн хугацаанд дэлхийн аваргын тэмцээнд нийтдээ 26 гараанд өнгөлж, 4 алт, 5 мөнгөн медалийг хүртжээ. 2002 онд XIX өвлийн олимпийн наадам АНУ-ын “Солт Лэйк” хотноо зохиогдоход уулын цанын төрөлд Словени улсыг төлөөлөн 18 настай охин хүрэлцэн ирсэн нь Тина Мазе байсан.

Энэ мөчөөс тэрээр ирээдүйн арвин амжилтын гарааг эхлүүлсэн. Улмаар 2010 онд Канадын Ванкувер хотноо болсон XXI өвлийн олимпийн наадмаас “слалом-гигант” болон “супер-гигант” төрлөөр хошой мөнгөн медалийг хүртсэн түүхтэй. Харин удаах олимпод нь буюу 2014 онд ОХУ-ын Сочи хотноо болсон өвлийн олимпийн XXII наадмын “слалом-гигант” болон “даунхилл” төрлүүдэд аваргын алтан медалийг хүртэж чадсан юм. 30 насандаа тэрээр ийнхүү 4 дэх олимпийн наадамдаа оролцож, олон жилийн хүсэл мөрөөдлөө биелүүлж байлаа.

Уулын цанын спортоор олимпийн наадмын анхны алтан медалийг нь эх орондоо авчирсан тэрээр өвлийн олимпийн наадмаас хамгийн олон медаль хүртээд буй Словени тамирчин юм. Ард түмнийхээ бахархал болсон Тина Мазе 2005, 2010, 2011, 2013, 2014, 2015 онуудад Словени улсын оны шилдэг тамирчнаар тодорч байсан. Мөн 2012-13 оны улирал дэлхийн цомын 11 гараанд дараалан түрүүлэхдээ 2414 оноо цуглуулж чадсан нь энэ тэмцээний түүхэн амжилт болон үлдсэн юм. Өмнө нь 2000 оны улирал Австрийн алдарт тамирчин Херманн Майер 2000 оноо цуглуулсан үзүүлэлтээр дээд амжилтыг эзэмшиж байжээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Олимпийн хошой аварга Тина Мазе зодог тайллаа  
Үзсэн: 690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [139.5.218.xxx] 2016-10-21 21:03
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй