Шууд Chart

Иргэд хурууны хээгээ уншуулаад сонгуулиа өгөх боломжтой

2016-10-23 15:21:36

“Монголын мэдээ” сувгийн шуурхай сурвалжлах баг дөнгөж сая Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны 1885 дугаар хэсгээс нэмэлт сонгуулийн ирцийн мэдээллийг ирүүллээ. Тус дүүргийн хувьд гурван хэсгийн хороотой бөгөөд тус хэсгийн хороод бүгд нэмэлт сонгуулийг явуулж байгаа аж. Одоогоор нэмэлт сонгуулийн ирц 53.90 хувьтай явагдаж байгаа юм.

Тус хэсгийн хороонд 1832 хүн санал өгөх ёстой бөгөөд одоогоор 987 хүн саналаа өгөөд байгаа ажээ. Дашрамд дуулгахад өнгөрөгч 19-ний өдөр болсон сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн ирц 44.7 хувьтай явагдаж ийнхүү нэмэлт сонгууль явуулахаар болсон байна. Түүнчлэн тус хэсгийн хорооны ахлах зохион байгуулагчийн ярьснаар иргэдийн дунд заавал бичиг баримттайгаа ирж байж сонгууль өгөх ёстой гэсэн ойлголт давамгайлж байгаа гэнэ. Учир нь иргэн заавал бичиг баримттайгаа ирэх бус хурууны хээгээ уншуулаад сонгууль өгөх боломжтой гэдгийг тэрбээр ярьж байсан юм.

Та бүхэн нийслэлд зохион байгуулагдаж буй нэмэлт сонгуулийн талаарх мэдээллийг “Монголын мэдээ” сувгийн мэдээллийн хөтөлбөрүүд болоод Үндэсний олон нийтийн цахим хуудас болох mnb.mn сайтаас тогтмол шуурхай, шууд хүлээн авч үзэх боломжтой.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Иргэд хурууны хээгээ уншуулаад сонгуулиа өгөх боломжтой  
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй