Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-10-25 10:49:55

Аравдугаар сарын 25-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас "Сунжирсан сонгууль, бататгасан сонголт", "Ор "шүтсэн" тогтолцоотой олхиогүй салбар", "Энэ онд багтааж, нисдэг тэрэгний гурван зогсоол барина", "Цагаан даваагаар том оврын автомашин зорчихыг хориглолоо", "Амь бөхтэй хүн" зэрэг мэдээ, нийтлэлийг уншаарай. Тус сонины А8 дугаар нүүрээс ""Исламын улс"-тай тэмцэгчид тохиролцож чадахгүй байна", "Японд болсон дэлбэрэлт нэг хүний аминд хүрлээ", "Кале хотын дүрвэгсдийн хуаранг татан буулгав" зэрэг гадаад мэдээг унших боломжтой.    

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас "Хөгжлийн банк улстөрчдөд үйлчилсэн хэвээр байна гэв үү", "Аймгийн Засаг дарга нар ийм хөрөнгөтэй", "Зүүнговийн 160 малчны өвөлжөө "Гладвилл"-ийн мэдэлд очжээ", "Хятадууд Байгаль нуурт хөрөнгө оруулалт хийнэ", "Чөлөөт бөхийн холбоог хэн удирдах вэ" зэрэг нийтлэл, сурвалжлагыг уншаарай. 

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаарт "Хэвлэлд ирээгүй дөрвөн тэрбумыг хэн хулгайлав", "Сурагчдын амралт ирэх сарын 3-наас эхэлнэ", "Төсвийг дөрвөн жилээр төсөөлье", "Н.Оюундарь: Гадаадын банк оруулж ирэх нь зөв", "Монгол Улсад эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах санхүүжилт хэрэгтэй байна", "Ц.Батбаяр: Цэвэр ус ууж чадахгүй байж бид элэг, бөөрөө хайрлах, эрүүл амьдрах тухай яриад нэмэргүй" ярилцлага, нийтлэл, мэдээ нийтлэгджээ.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй