Шууд

"Чингис хаан" одонгийн отгон эзэн /фото/

2016-10-31 13:59:59

"Монгол бахархлын өдөр" өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг гардуулан өглөө. 

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар энэ  шагналыг хүртсэн 10 дахь эрхмээр тодорлоо.

“Чингис хаан” одонгоор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо нар шагнуулж байсан билээ. 


"Чингис хаан" одонгийн отгон эзэн /фото/   
Үзсэн: 797 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй