Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн хөгжлийн институтын /AIBD/ 37 дахь Ерөнхий чуулга уулзалт өчигдөр Сүнжин Гранд зочид буудалд нээлтээ хийлээ. 1977 онд ЮНЕСКО-гийн ивээл дор анх байгуулагдсан Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн хөгжлийн институтын энэхүү чуулга уулзалтад 20 гаруй орны 60 орчим төлөөлөгч оролцож байна. Нээлтэд Монгол улсын БСШУ-ны сайд Ё. Отгонбаяр, БНХАУ-ын Кино, радио, телевизийн улсын хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга, AIBD-ийн Стратеги төлөвлөлтийн багийн дарга Цао Ийн, AIBD-ийн Захирал Яанг Биньюан, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар нар оролцож, нээж үг хэлсэн юм. БСШУ-ны сайд Ё. Отгонбаяр AIBD-ийн Ерөнхий чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Мэдээллийн эрин үе гэгдэх өнөө үед шинэ мэдлэг, шинэ мэдээллийг дамжуулан түгээх, өөр хоорондоо мэдээллээ солилцоход хэвлэл мэдээллийн байгууллагууд ялангуяа өргөн нэвтрүүлгийн үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгаа нь бидний өмнө шинэ сорилт, шинэ асуудал үүсгэж байна. AIBD нь Ази номхон далайн бүсийн радио, телевизэд хамгийн дэвшингүй цахим мэдээллийн орчинг бий болгон хөгжүүлэх зорилгоо амжилттай биелүүлж байгаад нь талархал илэрхийлье” гэсэн юм. “Мэдээллийн эрин зуунд асар хурдацтай хөгжиж буй өргөн нэвтрүүлгийн техник, технологийг дагаад шийдвэрлэх асуудлууд урган гарч байна. Үзэгч сонсогчдоо татах өрсөлдөөн ч улам бүр нэмэгдэж байна. Энэхүү өрсөлдөөнийг даван гарахын тулд МҮОНРТ бидний хувьд техник хэрэгслээ шинэчлэх, ажилтан, уран бүтээлчдийнхээ мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх зэрэг олон сорилт тулгарч байна. Та бидний хамтын ажиллагаа энэхүү бэрхшээлийг даван туулахад жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М. Наранбаатар Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн хөгжлийн институтын 37 дахь Ерөнхий чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ дурьдсан юм.Монгол улсад анх удаагаа болж буй энэ удаагийн Ерөнхий чуулга уулзалтыг МҮОНРТ зохион байгуулж байна. Ерөнхий чуулга уулзалт Сүнжин гранд зочид буудалд үргэлжилж байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд МҮОНРТ хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал асуулга
| Нийтийн дууны хит парад /МҮОНР/ энэ 7 хоногт |
|
|
Хандалтын статистик
Өчигдөр: 366032
Энэ 7 хоногт: 4197
Өнгөрсөн 7 хоногт: 9156
Энэ сард: 24467
Өнгөрсөн сард: 42020
Нийт: 366300
Яг одоогоор: зочин байна.
