Шууд Chart

МҮОНРТ-ийн Техникийн төвийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна

Үндсэн чиг үүрэг Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал: МҮОНРТ-ийн Техникийн төвийн захирал
Шаардлагa - Мэдээллийн технологи, харилцаа холбоо, радио телевизийн инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй эсвэл эдгээрийн аль нэг чиглэлээр мэргэшсэн инженер байх, - Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан, үүнээс удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх, - Радио, телевизийн онцлогийн талаар мэдлэгтэй /энэ чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно/ - Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн - Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй - Улс төрийн намын гишүүн бус байх - Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн үзэл санааг эрхэмлэдэг байх - Хамт олныг удирдан зохион байгуулах, багаар ажиллах, хариуцлага хүлээх болон харилцааны өндөр ур чадвартай, стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх чадвартай байх - Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй
Нэмэлт Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/ • Сонгон шалгаруулалтад оролцох тухай өргөдөл • Тухайн албан тушаал дээр ажиллах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр • Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар • Их, дээд сургууль төгссөн диплом болон мэргэжлийн үнэмлэх, эрдмийн цол, зэргийн үнэмлэх, тэдгээрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар • Гадаад хэлний мэдлэгийн түвшин нотлох үнэмлэх, гэрчилгээ • Гурван үеийн намтар • Өмнө ажиллаж байсан байгууллага болон хамт олны төлөөлөгчөөс авсан хоёроос доошгүй хүний тодорхойлолт • 4х3 хэмжээтэй 2 хувь цээж зураг
Холбоо барих Хүний нөөцийн алба Утас: 325802
Анкет Анкет татах

Бидэнтэй нэгдээрэй