Шууд Chart

Орчуулагч редактор сонгон шалгаруулж авна

Үндсэн чиг үүрэг - МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ОРЧУУЛАГЧ РЕДАКТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА - Монгол Улсын гадаад, дотоод бодлого, улс төр, эдийн засаг, монголчуудын аж амьдрал, ахуй соёл, түүх уламжлал, ёс заншилын чиглэлээр нэвтрүүлэг сурвалжлага бэлтгэн орчуулж, хөтөлж гадаадын сонсогчдод хүргэнэ.
Шаардлагa - Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/ - Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвар - Эфирт нэвтрүүлэг хөтлөх чадвартай байх - Уран бүтээлч сэтгэлгээтэй - Сэтгүүл зүйн чиглэлээр их, дээд сургууль төгссөн бол давуу тал болно. - Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой - Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай - Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
Нэмэлт Бүрдүүлэх материал: - Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/ - Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар - Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар - Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт - Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3 Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз Хүний нөөцийн алба, Утас: 325802
Анкет Анкет татах

Бидэнтэй нэгдээрэй