Шууд Chart

МҮОНР-д найруулагч сонгон шалгаруулж авна

Үндсэн чиг үүрэг Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио найруулагч сонгон шалгаруулж авна. Ажлын байрны зорилго: Шинэ брэнд нэвтрүүлэг бий болгож сонсогчдыг татах, ижил төстэй олон хэвлэл мэдээллийн хэрэгслээс ялгаатай, өгөөжтэй, тэнцвэртэй, хараат бус нийтлэл нэвтрүүлэг бүтээхийн тулд бичвэр, яриа сурвалжлага сонирхолтой, олон талын мэдээлэл бүхий гүйцэтгэл сайтай байх.
Шаардлагa - Радио, телевизийн найруулагч мэргэжлээр төгссөн /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/ - Компьютерийн өндөр түвшиний мэдлэгтэй 1. Adobe After effects + Нэмэлт Plugns 2. Adobe Premiere + plugins 3. Adobe Photoshop + Plugins 4. Adobe IIustrator 5. Adobe InDesign 6. Adobe Audition - Уран бүтээлч сэтгэлгээтэй - Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой - Эфирийн техник, тоног төхөөрөмж дээр бүрэн ажиллах чадвартай байх - Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай - Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
Нэмэлт Бүрдүүлэх материал: - Өөрийн хийсэн 3 бүтээлийг “DVD”-нд хуулбарлаж өгөх - Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/ - Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар - Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар - Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт - Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3 Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз Хүний нөөцийн алба, Утас: 325802
Анкет Анкет татах

Бидэнтэй нэгдээрэй