Шууд Chart

“MNB World” сувагт орчуулагч сонгон шалгаруулж авна

Үндсэн чиг үүрэг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн “MNB World” сувагт ажилтан сонгон шалгаруулж авна.
Шаардлагa Тавигдах шаардлага: - Гадаад хэлний орчуулагч, Олон улсын харилцаа, Сэтгүүл зүйн чиглэлийн мэргэжлээр их дээд сургууль төгссөн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй - Англи хэлний яриа болон бичгийн өндөр чадвартай - Бүтээлч санаачлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, өөрчлөлтийг хүлээн авах, багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой - Компьютерийн хэрэглээний программ болон интернет орчинд сайн ажилладаг, - Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
Нэмэлт - Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл - Дэлгэрэнгүй анкет, 2 хувь цээж зураг /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/ - Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар - Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар - Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт - Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл доорхи хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр Хүний нөөцийн алба Утас: 325802
Анкет Анкет татах

Бидэнтэй нэгдээрэй