Шууд Chart

Дууны найруулагч сонгон шалгаруулж авна

Үндсэн чиг үүрэг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд дууны найруулагч сонгон шалгаруулж авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.
Шаардлагa - Хөгжмийн болон дууны найруулагч мэргэжлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй - Радио, телевизийн тухайн нэвтрүүлэг, кино, дүрс бичлэгийн дуу оруулах ажиллагааг удирдан, дуу хөгжмийн талаас нь баяжуулж, түүний уран сайхан, техникийн чанарыг хариуцан, мэргэжлийн түвшинд дуу чимэглэл хийх - Телевизийн техник, тоног төхөөрөмж дээр ажиллах, ажлын технологийг мөрдөх чадвартай сахилга бат, хувийн зохион байгуулалт сайтай
Нэмэлт лгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/ - Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар - Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар - Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт - Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр Хүний нөөцийн алба Утас: 325802
Анкет Анкет татах

Бидэнтэй нэгдээрэй