Шууд Chart

МҮОНРТ-д хуульч шалгаруулж авна

Үндсэн чиг үүрэг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд хуульч шалгаруулж авна.
Шаардлагa Тавигдах шаардлага • Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх • Хууль, эрх зүйн онолын болон практикын өндөр түвшний мэдлэгтэй, захиргаа, иргэний шүүх хурлуудад оролцож байсан туршлагатай байх • Хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцэж гэрчилгээ авсан байх • Шударга, ёс зүйтэй байх, нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх, бусдын нөлөөнд автахгүй байх чадвартай • Бие даан болон багаар ажиллах чадвартай • Хувийн зохион байгуулалт сайтай, бүтээлч санаачлагатай • Харилцааны өндөр соёл эзэмшсэн • Ачаалал даах чадвартай
Нэмэлт Бүрдүүлэх материал: • Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/ • Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар • Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар • Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт • Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Холбоо барих Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү. Хаяг: Баянгол дүүрэг Хувьсгалчдын зам-3 Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз Хүний нөөцийн алба Утас: 325802
Анкет Анкет татах

Бидэнтэй нэгдээрэй