Шууд Chart

MNB World сувагт эфирийн найруулагч сонгон шалгаруулж авна

Үндсэн чиг үүрэг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн MNB World сувагт эфирийн найруулагч сонгон шалгаруулж авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.
Шаардлагa ТАВИГДАХ ШААРДЛАГА: - Найруулагч, компьютер графикч мэргэжлээр их, дээд сургууль төгссөн - After effects, photoshop, edius зэрэг программууд дээр ажилладаг байх - Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай - Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой - Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай - Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй.
Нэмэлт БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: - Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/ - Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар - Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар - Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт - Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорх хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр Хүний нөөцийн алба Утас: 325802 И-мэйл хаяг: mnb.hrcs@gmail.com
Анкет Анкет татах

Бидэнтэй нэгдээрэй