Шууд Chart

Нягтлан бодогч сонгон шалгаруулж ажилд авна

Үндсэн чиг үүрэг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд Нягтлан бодогч сонгон шалгаруулж ажилд авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.
Шаардлагa Тавигдах шаардлага: - Санхүү нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн - Мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн шалгаруулалтад тэнцэж гэрчилгээ авсан бол давуу тал болно - Тайлан баланс гаргах чадвартай, - Бие даан болон багаар ажиллах чадвартай - Хувийн зохион байгуулалт сайтай, бүтээлч санаачлагатай - Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Нэмэлт Бүрдүүлэх материал: - Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/ - Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар - Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар - Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт - Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж доорхи хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр Хүний нөөцийн алба Утас: 325802 И-мэйл хаяг: mnb.hrcs@gmail.com
Анкет Анкет татах

Бидэнтэй нэгдээрэй