Шууд Chart

Гадаад мэдээний редактор сонгон шалгаруулж авна

Үндсэн чиг үүрэг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн “Монголын мэдээ” сувагт гадаад мэдээний редактор сонгон шалгаруулж авна. Гүйцэтгэх үндсэн үүрэг: Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Шаардлагa Тавигдах шаардлага: 1. Гадаад болон дотоодод сэтгүүл зүйн, орчуулагчийн чиглэлээр их дээд сургууль төгссөн 2. Мэдээллийг боловсруулж бичих, зөв бичих, нэвтрүүлэг хөтлөх чадвартай байх 3. Компьютерийн хэрэглээ эзэмшсэн, интернет орчинд ажиллах чадвартай 4. Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой 5. Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай 6. Телевизийн салбарт мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх 7. Түгээмэл 2-3 хэлийг эзэмшсэн байх
Нэмэлт Бүрдүүлэх материал: 1. Дэлгэрэнгүй анкет 2. Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 3. Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 4. Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих Хаяг: Баянгол дүүрэг Хувьсгалчдын зам-3 Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз Хүний нөөцийн алба Утас: 325802, Хүний нөөцийн мэргэжилтэн 99291960
Анкет Анкет татах

Бидэнтэй нэгдээрэй