“Хэцүү анги” киноны зураг авалт эхэллээ

 
    МҮОНТ-ээс бүтээж байгаа “Хэцүү анги” олон ангит киноны зураг авалтын нээлтийн ажиллагаа  өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд ОНРТ-ийн удирдлагууд, кино зохиолч болон  киноны уран бүтээлчдийн баг, жүжигчин хүүхдүүд, зочид хэвлэл мэдээллийн төлөөгчид оролцлоо.
    Уг киноны зохиолыг “Манай талынхан”, “Өөхөнд хулдсан егөө” шог хошин зохиол, “Цэцэгхэн нас” комикс ном, “Лайтай амьтан”, “Тарвага”, “Траншейны сонгууль” зэрэг телевизийн хошин зохиомж, “Цэцэгхэн нас”, “Төлөөс” зэрэг баримтат уран сайхны зохиомжуудыг бичсэн авъяаслаг сэтгүүлч, зохиолч, шог зураач А.Амарсайхан бичсэн байна. Зохиолч хэлэхдээ: “Олон ангит кино гэхээр амьдралаас хол  хийсвэр дүрүүд байдаг. Би зохиолоо бичихдээ амьдралд тохиолддог бодит үйл явдлыг тусгаж  нийгмийн бүх давхаргын хүрээний  амьдралыг харуулахыг бодсон” гэлээ.
    МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар “Хэцүү анги” олон ангит киноны уран бүтээлчдэд амжилт хүсээд, зураг авалт эхлэхийг зөвшөөрч хэлсэн үгэндээ “МҮОНРТ нь хувь хүний болон нийгмийн хөгжлийг дэмжих, ялангуяа хүүхэд залуучуудын оюуны болон бие бялдрын хөгжилд онцгой анхаарах үүргийг хуулиар хүлээсэн  байгууллага билээ. Энэ утгаараа бид сургуулийн ахлах ангийн сурагчдын үерхэл нөхөрлөл, үзэл бодлын зөрчил, сургууль, эцэг эх, багш нарын амьдралын харилцааны нарийн эмзэг асуудлуудыг дэлгэн үзүүлсэн “Хэцүү анги” олон ангит киног бүтээхээр болж, киноны зураг авалтын нээлтэнд та бид ирээд байна. Энэ кинонд МҮОНТ-ийн шилдэг зураглаачид, уран бүтээлчдийн баг, авъяаслаг хүүхдүүд ажиллах тул бүтээл маань олны сонирхолыг татсан, чанартай сайн болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
    60 ангитай киноны зураг авалт зуны турш үргэлжилж, МҮОНТ-ийн ойн өдөр буюу 2009 оны 09-р сарын 27-ны өдрөөс эфирт гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээлэл судалгааны төв
[Буцах] Огноо :2009/06/23

Сэтгэгдэл бичих
Таны нэр :  
Таны сэтгэгдэл :  
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.
zaluus
ih goe kino blson ble.hags,g uzsen netd heze buten tawhiin
12/19/2009 5:13:24 PM
otgoo
ghggcfdgdxfgg
12/18/2009 4:32:15 PM
ssssss
dayar toglotson ch bh shg xexe.. ghde goe togloson bnlee,, goe kino bolson bn.. udku yu bolhiig n harj l baiy hehe,, amjilt husie
12/15/2009 9:48:52 PM
zail sda
ene kinog uzheer tawchih gui
12/8/2009 10:18:24 PM
janchiw
eoooooooe duuusch sana amarlaaaaa kekkekeke chadlaaa gj
8/24/2009 5:07:12 PM
Enkhtuul
ene kinond oroltsoh baisan ch hariutslagatai temtseend gadaad yavaad amjaagui ... mash ih haramsaj baina ! hehe Hetsuu angiinhandaa amjilt husie ! Sain buteel hiine gedegt itgeltei baina. Hervee... demii shuu ! kk
8/19/2009 3:47:35 PM
temka
unen sak kinoo bhaa hezee garah gej bgaan
8/8/2009 2:29:42 PM
admin
manaihaan amjilt bugdeeree chadnaa ok uragshaa
8/6/2009 7:58:53 PM
Mani chini massawk yum bnaoo
ene angiin jujigchin huuhduud oorsdoo yu gj amjilt manaihan ntr gj bichdin..huuhduud neere hudlaa umnuus n bichhee bolyoo..lalruuda..
8/6/2009 7:56:35 PM
oroltsogch G
amjilt duuslaa jigshig hahaha haa bsiin te bongoj 20angi eooooo
7/31/2009 4:29:07 PM
123
Алтан төлийн эзэд тодорлоо
Монголын уламжлалт баяр сар шинийн өмнө МҮОНРТ, ХХААХҮЯ хамтран Алтан төлийн эздийг шалгаруулдаг уламжлалтай билээ.  
2010/02/02 дэлгэрэнгүй ...
Олон нийтийн мэдээллийн төвд болсон хурлын тойм
Өнөөдөр Олон нийтийн мэдээллийн төвд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийлээ.  
2010/01/28 дэлгэрэнгүй ...
Хамгийн олон үзэгчтэй зуун нэвтрүүлгийн сүлжээ судалгааг танилцууллаа
МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээлэл судалгааны төв, Монголын хэвлэлийн хүрээлэн хамтран “Хамгийн олон үзэгчтэй зуун нэвтрүүлгийн сүлжээ” судалгааны үр дүнгийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 
2010/01/28 дэлгэрэнгүй ...
Ц.Бавуудорж: “AЛТАН ТӨЛ”-ийн эздийн шалгуур өндөр болсон
МҮОНР-гийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгээс малчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан төл”-ийн эзэн тодруулах ёслолын ажиллагаа энэ сарын 28-нд болох гэж байна. 
2010/01/27 дэлгэрэнгүй ...
Өнөөдөр “Боломж”-ийн төрсөн өдөр
Одоогоос есөн жилийн өмнө Монголын радиогоор цоо шинэ өнгө аяс, цоглог хэмнэлтэй нэгэн нэвтрүүлгийг сонсогч олонд хүргэж эхэлсэн нь “Боломж” хөтөлбөр юм. МҮОНР-гийн Цэнгээнт нэвтрүүлгийн албаны “Боломж” хөтөлбөр эх орны өнцөг булан бүрт амьдран суугаа сонсогч олонтойгоо өдөр бүр хамт байж ирсэн. 
2010/01/16 дэлгэрэнгүй ...
Асрамжийн төвийн хүүхдүүдэд бэлэг гардуулна
МҮОНР-гийн Р3 фм 100,9 залуусын радио өнгөрсөн оны 12-р сарын 25-ний “Эзэнгүй яриа” нэвтрүүлгээрээ “Бэлэг авч үзэх юмсан” сэдвээр асрамжийн газрын болон гудамжны хүүхдүүдтэй ярилцжээ. 
2010/01/14 дэлгэрэнгүй ...
“MNB-тэй танилцах аялал”-ын шинэ оны эхний зочид айлчиллаа
МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээлэл Судалгааны Төвөөс иргэд, байгууллагын захиалгаар байгууллагатай танилцах аяллыг зохион байгуулдаг билээ. 
2010/01/12 дэлгэрэнгүй ...
Сүнжид багш Радио, телевизийн тэргүүний ажилтан боллоо
МҮОНТ-ийн 2009 оны шилдэг бүтээлээр шалгарсан “Хэцүү анги” телевизийн олон ангит киноны уран бүтээлчдийг өнөөдөр МҮОНРТ-ийн удирдлагууд хүлээн авч, уулзан шагнал гардууллаа. 
2009/12/30 дэлгэрэнгүй ...
Шинэ оны босгон дээр МҮОНРТ-ийн уран бүтээлчид төрийн дээд шагнал хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гарган сэтгүүлзүйн салбарт амжилт гаргасан нэр бүхий хүмүүст төрийн дээд одон медаль хүртээлээ. 
2009/12/30 дэлгэрэнгүй ...
Оны “Шилдэг мэргэжлийн телевиз”-ээр МҮОНТ шалгарлаа
Монголын сонины холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран “Дөрөв дэх засаглал” шинэ жилийн цэнгүүн, “Алтан цом гардуулах ёслол”-ын ажиллагааг Гадаад хэргийн яаманд зохион байгууллаа. 
2009/12/28 дэлгэрэнгүй ...
12345678910...
 
 
   
 
Улаанбаатар  2010/02/09
Өдөртөө -23°
Шөнөдөө -27°
 дэлгэрэнгүй...
   
 
Дараах нэвтрүүлгүүдээс танай хүүхдийн хамгийн их үзэх дуртай нэвтрүүлгийг тэмдэглэнэ үү?










 

Үр дүн | Нийт санал: 2099

Бусад санал асуулгыг харах.



Яг одоо : 26
Зочилсон : 666144
Нүүр | Холбоо барих | Сайтын бүтэц
Copyright © MNB 2008. Developed by BatSoft LLC
Өглөө хөтөлбөр

P3 FM100.9