Шууд

Шог зураач Л.Мөнхбат

МУСТА, шог зураач


Ноход алдраа цуурайтуулж, бас жолоо мушгихаар боллоо

2017-03-04 11:16:50

Аливаа улс орны үлгэр домогт нохой ямагт үнэнч дотно, хүний сайн нөхрийн бэлгэдэл болдог. Манайд ч бас анч шилдэг нохдын домог, хотондоо үнэнч банхрын тухай ам дамжсан, дуусашгүй сайхан яриа зөндөө бий. Бүр эртнээс өвгөд маань үнэнч нөхөр нохойгоо бүлдээ нэмж бурхандаа даатгасаар ирсэн билээ. Кино урлагт ч жүжигчдийн  тоглолтыг тодотгож гол болон туслах дүрүүдэд киноны санааг гайхалтай дамжуулж ирсэн “жүжигчин” нохдын гавьяаг өндөр үнэлж эхэллээ. Холливудын кино академи нэгэн сонирхолтой шагнал бодож олж амьтдын “Оскар”-ын  анхны “Алтадмал хүзүүвч” титмийн төлөө энэ жил 5 нохой өрсөлдсөн билээ.

“Алтадмал хүзүүвч” шагнал гардуулах ёслолын санааг "Дог Ньюс Дейли" интернэт сэтгүүлийн уран бүтээлчид  анх бодож олжээ. Алдарт найруулагч Мишель Хазанавичусийн “Жүжигчин” киноны Жек нохойны дүрийг амжилттай бүтээсэн Терьер үүлдрийн Угги энэ наадамд бүхий л үзүүлэлтээрээ  тэргүүлж анхны дөрвөн хөлтэй “жүжигчний” эрхэм дээд шагналын эзнээр тодорсон юм.


Угги 7 кг 300 граммын жинтэй юм. “Алтадмал хүзүүвч” олгох нэр хүндтэй ёслолын арга хэмжээний орлого болон шагналын мөнгө Лос-Анжелес хотын гэрийн тэжээвэр амьтдын эрүүл мэнд, буяны үйлсэд зориулагдах ажээ. Угги нохой өмнө нь Каннын кино фестивалийн тусгай шагнал, ах, дүү Люмьерийн кино наадмын хүндэт диплом, Английн кино академийн зэрэг олон шагналын эзэн болсон юм.

2012 он Уггигийн хувьд амжилт, бүтээлийн арвин ургацтай жил байжээ.


 
“Жүжигчин” киног амжилттай бүтээсэн найруулагч Мишель Хазанавичусийн баг энэ жил “Оскар-2012”-ын нээлтийн ёслолд таван гол номинацийн шилдгээр тодроход  Угги ч бас тайзан дээр уран бүтээлчдийн хамт гарч ирэн хүндэт цомуудыг “гардан” авсан юм. Мөн  Америкийн кино академийн “Алдрын танхим”-д мөнхжүүлэх ёслолд оролцон хөлийн мөрүүд, нэр хаягаа сийлж үлдээсэн билээ. Терьер үүлдрийн хав Уггигийн Холливудын “Алдрын танхим”-д залсан хүндэтгэлийн самбарыг домогт жүжигчид болох Мэрлин Монро, Чарли Чаплин нарын  дурсгалын зэргэлдээ байрлуулсан байна. Английн зохиолч эмэгтэй Вэнди Холден Уггигийн намтраас сэдэвлэн  “Угги: Миний амьдрал” /Uggie: My Story/  номыг бичсэн  бөгөөд энэ сонирхолтой түүх бестселлер болж чадна гэдэгт итгэлтэй  байгаа билээ. Энэ номыг Америкийн “Simon & Schuster” хэвлэлийн газар гаргаад байгаа юм.
Шинэ Зеландын амьтдыг хамгаалах нийгэмлэгээс саяхан нохдод зориулсан жолооны сургалт зохион байгуулахаар шийдвэрлэжээ.


 
Энэ дамжаанд судлаачид цовоо сэргэлэн боловч өөр, өөр араншинтай 3 нохойг сонгон оруулжээ. Тэдэнд зориулсан тусгай дасгалын тэрэг, зөөлөвчтэй сандал, хамгаалалтын бүс, хурд тохируулах гар рулийг ч бэлдэж өгчээ.


 
Амьтан сургагчдын удирдлага, эрдэмтдийн хяналтад явагдах энэ туршилтын сургалтад оролцогч “оюутан”-ууд хөдөлгөөний маневрт суралцан тормоз, жолоотойгоо харьцаж сурсны дараа жинхэнэ машин жолоодох юм.

Нэгэн цагт Лайка нохой сансарт нисэж байсан хойно нохой жолоо мушгих нь бүтэхээргүй зүйл биш санагдлаа.


Ноход алдраа цуурайтуулж, бас жолоо мушгихаар боллоо  
Үзсэн: 1925 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.40.xxx] 2017-03-11 09:35
hi hi hi
zochin [150.129.142.xxx] 2017-03-07 09:19
he he he he he
Зочин [202.9.43.xxx] 2017-03-05 17:38
ha ha ha
Зочин [202.179.23.xxx] 2017-03-04 11:40
gg

Бидэнтэй нэгдээрэй