Шууд Chart

Батжаргалын Батбаяр

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн. Нийтлэлч


Зам

2017-03-04 16:00:00

Үнэ цэнийн тэнцвэр гэдэг
Үлэмжийн их тэнцвэр

“Улаач” 1957 он
Л.Гаваа. 1921-1991 он
Усан будаг/цаас/
57x42cm

Аав нь чамд нэг юм хэлэе.

Миний хүү: Амьдралыг дээрээс нь бас доороос нь харж ойлго. Дээрэнгүй ширүүн битгий бай. Бас ядуу дорой битгий харагд. Юу гэсэн үг вэ? гэвэл: Юу илүү үнэтэй вэ? Гэж биш. Юу жинхэнэ үнэтэй вэ? гэдэгийг олж хар гэсэн үг. Үнэ цэнийн тэнцвэр гэдэг Үлэмжийн их тэнцвэр гэдэг юм. Тийм учраас: Сөрөг биш, Эерэг цэнэгтэй амьдар. Гэгээлэг үзэл хийморлог сэтгэхүйтэй бай.

Аав нь ингэж бодож байна.


Тийм нэг түүх аав нь чамд хэлж өгөе. “Агнистын гэгээ” гэдэг номноос уншсан юм.

Нэг эр Бурхан Буддатай уулзжээ. Тэр хүн Буддагийн зам мөрийг буруутган зүхэв. Хуруу гозолзуулан зүхсэн аж. Будда чимээгүй хүлцэв. Түүний муушаал зогссон хойно Будда ингэж асуулаа

-Найздаа бэлэг өгөхөд авахгүй бол Бэлэг өөрт чинь үлдэнэ биз? гэхэд Тэр эр

-Тийм гэлээ

Будда

-Та сая надад Муу үгийн бэлэг өглөө. Даанч би авсангүй. Муу сайн үйлийн үр Өөрт тань эргэж ирдэг юм. Авиаг давтах цуурай мэт. Биеийг дагах сүүдэр мэт. Тийм учраас Муу үг, Муу үйлээс сэрэмжилж яваарай гэж Тэр хүнд хэлсэн гэдэг юм.

Тэгэхээр ийм байна.

Энэ сургаалийн агуулга нь илүү их гүн юм. Юу гэсэн үг вэ? гэвэл: Хэн нэгний муу үг хэллэг, хараал зүхэлийг битгий хүлээж ав. Хүлээж авахгүй бол түүнд өөрт нь буцаад очно гэсэн үг. Муу үйл, Муу үгнээс сэрэмжилж яв. Сайн үг, Сайн үйлийг өөртөө шингээ гэсэн үг. Аливаа сайн мууд, Аль алинд нь хатуу ширүүн бүү ханд. Бодож ярь. Буруутгаж битгий ярь гэсэн үг. Буулт хийхэд бэлэн бай гэсэн үг. Дуугүй суу. Доошоо хар. Ядуу дорой харагд гэсэн үг биш. Хэзээ ярих, Хэзээ чимээгүй болохоо мэдэж бай. Хэлэх үгээ нам дуугаар Зөв талаас нь бодож хэл. Зөв үйлдэл хий гэсэн үг. Өөрөөр хэлбэл: Аливаа юманд зөөлөн, уян хатан ханд гэсэн үг. Зөөлөн, уян хатан байна гэдэг Сул дорой чанар биш. Амьдын шинж, Амьд юмс уян бас зөөлөн байдаг. Үхсэн юм хатуу хөшүүн, ширүүн бас хэврэг байдаг юм. Тийм учраас: Хатуу ширүүн хандана гэдэг Үхэл мөхөлийн шинж. Уян хатан, зөөлөн байна гэдэг амьд амьдралын шинж.

Тийм учраас Миний хүү: Чи хатуу ширүүн битгий бай. Хараал, атаархалаас хол яв. Хэтэрхий их шуналаас зай барь. Муу муухай үг хэллэг битгий хэрэглэ. Нүгэл хилэнцээс айж яв. Оюун ухаанаа цэвэрлэ. Бас цэгцэл.

Аав нь ингэж бодож байна.

Чи юу гэж бодож байна?

Хүүдээ бичсэн захидал номоос


Зам  
Үзсэн: 1393 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.160.xxx] 2017-04-09 08:10
Амьд юмс уян бас зөөлөн байдаг. Үхсэн юм хатуу хөшүүн, ширүүн бас хэврэг байдаг юм. Энэ үгийг хятадын эртний гүн ухаантан Лао Цзы хэлжээ! Тэрбээр өөрөөс 50 орчим насаар дүү мөн агуу их гүн ухаантан Күнз буюу Конфуци-тай санал нийлдэггүй, мэтгэлцдэг байжээ!!! Иймэрхүү юм уншиж тунгааж байвал монголчууд бидэнд мөн ч хэрэгтэй дээ!!!
Зочин [202.70.37.xxx] 2017-04-02 21:25
өөрөө үлгэрлэж чадаагүй хулгайч байж ямар нүүрээрээ сургамжлаад байгаа юм. Тамд очихоо мэдээд олон юм донгосох юмаа. хүү чинь яаж хулгай хийж эх орноо зарахыг сураа байлгүй. сургасан занг сургаалаар засах өнгөрсөн. ард түмэндээ идсэн уусанаа хэлж цайруул
Зочин [203.91.112.xxx] 2017-03-31 17:30
заа чамайг ямар хулгайч вэ гэдгийг мэдэнэдээ
mgl [202.21.100.xxx] 2017-03-30 14:57
Хэн байсан,хэн болсон нь хамаагүй энэ хүн хүүдээ сургамж айлдаж байна...Ухаарал юм уу
Зочин [66.181.182.xxx] 2017-03-29 16:15
Чи бол хамгийн үл бүтэх этгээд,ямар ч баг өмссөн олон түмэн чамайг танина шүүдээ,ичээч
Хөвсгөл [202.70.37.xxx] 2017-03-26 04:25
Ингэж улсаас хулгай хийж, идэж уучихаад буянтан болох гэж жүжиглээд яахв. Нүгэл нүдээр гарна.
зочин [66.181.187.xxx] 2017-03-24 11:04
Тэр сайхан ноолуурийн үйлдвэрүүдээ ажиллуулаачээ ядаж төсөвт татвар орно доо
Зочин [150.129.140.xxx] 2017-03-11 19:40
нэг л их цэцэн өөрөө шунал

Бидэнтэй нэгдээрэй