Шууд Chart

Ховдын тарваснаас олон нийтийг хамарсан хордлого гараагүй

2018-08-23 09:26:44

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд "Тарвас идээд хордлоо", "Гэдэс дотор эвгүйрхлээ" гэх мэдээлэл их гарах болсон. Энэ дагуу бид Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газраас дараах мэдээллүүдийг авлаа. БОЭТ-д 2018 оны наймдугаар сарын 1-20-ны хооронд 3596 үзлэг бүртгэгдсэнээс 146 үзлэг нь бусад халдварт бус гастроэнтерит ба колит /k52/ гэсэн оношоор үзүүлсэн байна.  

К52 онош нь хоолны хордлого нарийн, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин гэсэн онош юм байна. Энэхүү оношоор 0-5 насанд 109 хүүхэд бүртгэгдсэнээс 64 нь эмэгтэй, 45 нь эрэгтэй хүүхэд байна. 6-15 насанд 17 хүүхдэд, 16-аас дээш насанд 20 хүн бүртгэгдсэн байна. Харин дээрх хугацаанд БОЭТ-д 406 хүн хэвтэн эмчлүүлснээс бусад халдварт бус гастроэнтерит ба колит /k52/ оношоор нийт 10 хүн хэвтсэн үүнээс 6 тохиолдол нь 0-15 насны хүүхэд байна. Одоогоор хүндэрсэн тохиолдол гараагүй бөгөөд бусад халдварт бус гастроэнтерит ба колит оношоор хэвтсэн хүмүүсийн өтгөний сорьцын шинжилгээний хариу хараахан гараагүй байна. 

Харин аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ ургацын жимс, хүнсний ногооноос дээж авч шинжилгээ хийжээ. Тухайлбал, “Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдийн шинэ ургацын бүтээгдэхүүнээс долоодугаар сарын 31-нээс эхлэн “Хан Орд” зах, “Бугаан гол” зах, “Их буян” худалдааны захууд болон газар тариалангийн бүс болох Буянт сумын 108-ын талбайгаар нийт 62 иргэний тариалсан хүнсний ногоо болох төмс, лууван, манжин, байцаа, сонгино, өргөст хэмх, тарвас, амтат гуа, алим, слив, импортын мандарин, банан, усан үзэм зэрэг бүтээгдэхүүнээс нийт 254 дээжийг авч аймгийн МХГ-ын “Нэгдсэн лабортори”-д хими хор судлал, хорио цээрийн үзүүлэлтээр шинжилгээнд хамруулжээ. Уг шинжилгээгээр нитрит, хлор, органик пестицид, фосфор, Токсин, хүнд металь, ургамлын өвчин, хөнөөлт шавьж, талбайн хог ургамал илрээгүй ба стандартуудын шаардлага хангасан байна” гэж дүгнэжээ.

Ховд аймгийн амтат гуа тарвас бол эрт дээр үеэс буюу ойролцоогоор 300 гаруй жилийн тэртээгээс тариалан ирсэн сайхан уламжлалтай юм. Жил болгоны ургац хураалтын үеэр ногооноос хордлого авсан тухай ам дамжин яригддаг. Энэ нь нэг талаас хэрэглэгчдийн мэдлэг хомс байдагтай холбоотой. Тарвасыг сонгон хэрэглэх хэд хэдэн зөвлөмж байдаг. Тухайлбал, гүйцэд болсон тарвасны хальс нь нягт, зузаавтар, гадаргуу нь тэр чигээрээ гялтгар байдаг. Хэрвээ шаравтар өнгөтэй бол тарвас болсон гэсэн үг. Тарвасны хальсан дээр бараан өнгийн дугуй толбонууд байх ёсгүй гэнэ. Энэ нь химийн бордоо хэрэглэснийг гэрчлэх юм. Сонгож авсан тарвасаа тасалгааны хэмд 3-4 цаг хөргөж, хэрэглэхийн өмнө заавал угаах хэрэгтэй.

Тарваснаас хордож болно. Тарвас нь 90 орчим хувийн уснаас бүрддэг ч их хэмжээний амин дэм, ашигтай бодис агуулсан жимс. Тарвасны хордлого дулааны улиралд түгээмэл байдаг бөгөөд түүхий дутуу болсон тарвасыг хураан авч буруу нөхцөлд худалдаалж, зохисгүй нөхцөлд удаан хадгалснаас хордлогод хүргэнэ. Хүнсний ногоо, жимс жимсгэнийг хэрэглэхдээ худалдаж авснаас тодорхой хугацааны дараа гэрийн хэмд хөргөж, гадаргууг сайтар угааж цэвэрлэсний дараа хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Учир нь наранд халсан ялангуяа тарвас, амтат гуанд агуулагдах бодисууд нь идэвхжсэн байдаг учраас шууд хэрэглэхэд гэдэсний суулгах өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг байна. Тарвасыг хадгалахдаа 90 хувийн чийгшилтэй, 10-15 хэмд 2-3 долоо хоног, 25 хэмээс дээш бол 5 хоног хадгална. Тарвас зөөлөрсөн бол этилийн хий үүссэн байдаг учраас зөөлөрсөн эсэхийг сайн шалгах нь зүйтэй. 

Өнөөдрийн байдлаар Ховд аймагт тарваснаас үүдсэн хордлогод орж хордсон тохиолдол гараагүй бөгөөд бага хэмжээний гэдэсний гүйлгэлт, хоол хүнс, жимс, хүнсний ногооний хадгалах, хэрэглэх явцын буруу хэрэглээтэй холбоотой мэр сэр хордлого гарсан байхыг үгүйсгэхгүй юм. Тиймээс аливаа төрлийн хордлогын шинж чанартай тохиолдлуудаа баримтжуулж, мэргэжлийн байгууллагад шинжилгээ өгч баталгаажуулж байж олон нийтийн цахим сүлжээгээр мэдээлэл тавихгүй бол Ховдчуудын олон зуун жилийн тэртээгээс тариалж ирсэн брэнд бүтээгдэхүүнийн нэр хүнд, олон зуун тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр шим хэн нэгний санамсаргүй, мэдэмхийрсэн таамаг төдий ойлголтоос болж унахад хүрээд байна. Цаашлаад монголчуудын өөрсдийн гараар тарьж ургуулдаг энэ мэт хүнсний бүтээгдэхүүн бол дотоодын зах зээлийг хангах гэж арай ядан байгаа энэ цаг үед энэ мэтээр Ховдын тарвас гэх брэндийн нэр хүндийг унагавал гадны зах зээл түрэн орж ирэхэд тун ойрхон байгаа.

Мөн нөгөө талаар газар тариалан эрхлэгч, жимс, хүнсний ногоо тариалагч иргэд ч гэсэн өөрсдийн тарьж ургуулж байгаа бүтээгдэхүүнээ чанартай, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй байхаар тариалах нь угаасаа нийгмийн шаардлага. Үүнд нь холбогдох газрууд үргэлж анхаарлын төвд байлгаж хяналт, шинжилгээ тогтмол хийж олон нийтэд цаг тухай үед нь мэдээлж байх шаардлагатай юм.  

Улаанбаатар хот тэр дундаа баруун бүсийн аймгуудын тарвасны хэрэглээг Ховдын тарвас эзэлж байна. Сайны хажуугаар саар гэгчээр зах зээлээ булаацалдсан бусармаг аргаар Ховдын тарвасыг муу мэтээр ойлгуулах гэсэн мэдээлэл хөвөрч байх магадлалтайг эх сурвалжууд онцолж байгаа. “Ховдын тарвас"-аас олон нийтээр хордоогүйг баттай эх сурвалж мэдээлж байна.

Нийтэлсэн: Ж.Саруул

Ховдын тарваснаас олон нийтийг хамарсан хордлого гараагүй   
Үзсэн: 1784 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.111.68.xxx] 2018-09-19 13:42
Угаасаа л зөв идэхгүй бол тарвас нам хордлого болгодог юм даа Улаан хойлоогоороо юмыг зөв оруулж сур даа
Зочин [103.111.68.xxx] 2018-09-19 13:41
Мангараа мангасаа шиг идэхээр тэгдэг юм. ямарч зүйлийг ихдүүлвэл хор тааруулбал эм гэдэг юм даа
Зочин [202.179.30.xxx] 2018-09-12 14:31
Ховдын шиуга идэхээр толгой өвдөөд дотор муухайраад байдаг болсон шүү. шуудайг авсан чинь сүүлдээ идэхээс айгаад байж байна.
Зочин [78.250.238.xxx] 2018-09-04 18:33
hogiin mongolchuud hujaagiin horondoo dondchihjee
Зочин [103.14.36.xxx] 2018-09-04 12:48
hovdiin tarvas gesen tarvasnaas l hordlogo garsan shuu dee ho
Bat [87.214.37.xxx] 2018-08-31 13:27
Энэ хужаагийн тарвас зөөдөг хүмүүсийн хийж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн гарагсан худлаа мэдээлэл.
Зочин [183.177.98.xxx] 2018-08-24 14:30
hordlogo garsan shuu

Бидэнтэй нэгдээрэй