Шууд Chart

Тэр онцгой хүн байсан юм

2018-09-02 07:14:49

Монгол Улсын гавьяат хуульч Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Тагнуул, цагдаагийн байгууллагын түүхэнд зоригт баатарлаг, гавьяат ажил үйлсээрээ нэрээ мөнхөлсөн алдар хүндтэй ажилтан, хурандаа С.Рэнцэнхорлоо агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулав.

Эхийн хэвлийгээс алтан дээр унасан хүү

Өнө эртнээс уламжилж ирсэн монголчуудын ухаалаг мэргэн үгэнд “Хүн болгон адилгүй , хүлэг болгон жороогүй” гэсэн үг байдаг.  Санжийн Рэнцэнхорлоо гэдэг хүн үнэхээр онцгой төрсөн нэгэн байсан бөгөөд  нарт хорвоод  эцэг эхээс мэндлээд хүмүүний ертөнцөд  84  нас сүүдэр зооглон амьдарсан ажил амьдралын зам мөр, ахуй ертөнцийг туулан өнгөрүүлсэн үүх түүхийг сөхөн үзвээс  тэрээр жирийн нэгэнтэй тэр бүр адилгүй гоц гойд хүн байж дээ гэх сэтгэгдлийн өөрийн эрхгүй төрүүлдэг.  Энэ талаар таньж мэдэх хүмүүс нь ч ярина. Түүх архив, дурсамж дурдатгал ч тэмдэглэгдсэн байдаг. С.Рэнцэнхорлоо нь 1918 оны 08-р сарын 15 нд  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Алтны уурхайн  жижиг сууринд төржээ.  Онгон зэлүүд байгалийн  өнгө үзэмж, бүрэн төгс цогцолсон, уул ус нь тэгш жигдэрсэн баялаг  хангайн сайхан нутагт төрсөн, өсөх бага наснаасаа  эрүүл чийрэг бие бялдар, тархи оюун нь ухаалаг сэргэлэн өсч,  торнисон хүү эцэг эхдээ тус дэм болж,  ахуй амжиргааны  хар бор ажлыг  насан багаасаа  хийж, ажлын хат, амьдралын ухаан сууж явсаар  нас биед хүрмэгц нийслэл Улаанбаатар хотод орж ирсэн гэдэг.

Цагдаа болохдоо 18 настай байв

Улсынхаа нийслэлд орж ирээд удаагүй сүрлэг  сайхан хувцас хэрэгсэлтэй “сэргийлэгч цагдаа” гэдэг ажилтай хүн болно гэж сэтгэл шулуудан мөрөдөн хөөцөлдөж явсаар 1936 оны  10-р сарын 25 ны өдөр Улсын цагдан байгууллагад зөвшөөрөгдөж,  тэр үед шинээр  байгуулагдаад байсан  Аж үйлдвэрийн комбинатын цэрэгжүүлсэн харуулын салаанд цагдаа сэргийлэгчээр  томилогдон  ажиллаж эхэлсэн байна.  С.Рэнцэнхорлоо нь энэ цаг мөчөөс эхлэн  ажил албаны хувьд  яаж хурдан өсөж өндийснийг он цаг,  хугацаанаас харахад л уг хүн төрөлхийн  ямаршуу хүн болсоны бодит нотолгоо тод харагдаж байна.  Тухайн үед мэргэжил боловсролтой боловсон хүчин  ховор байсан хэдий ч  төр засгийн хариуцлагатай ажил албанд  ажиллуулах хүнийг шилж сонгох,  итгэл хүлээлгэх,  тал дээр олон талын  нарийн  шалгалт шүүлтүүр  их байсан нь мэдээж. Арван наймхан настай  хөвгүүн цагдаа болоод л  тэр дорхноо дарга, удирдах хүмүүсийнхээ  нүдэнд өртөж, өсч  дэвжих ирээдүйтэй  сайн сайхан  залуу байна  гэдэг уг хүн  ямархуу хүн гэдгийг харуулсан хэрэг байлаа.

Цагдаа болоод  тавхан жилд таван удаа  тушаал дэвшин томилогдож байв

Ажилд томилогдоод дөнгөж  ганц жил болоод л  тэр үед нам, эвлэл гэдэг хамгийг шийдэгч  хүчтэй, нөлөөтэй албаны анхааралд  өртөж, 1937 оноос Цагдаагийн байгууллагын МХЗЭ-ийн товчооны дарга,  1938 онд  МАХН-д  гишүүнээр элсэж, 1939 оноос Цагдан сэргийлэх газрын боловсон хүчний  байцаагч, 1940 оноос  Цагдан сэргийлэх байгууллагын  МАХН-ы товчооны дарга, 1940 оноос  Монгол улсад  Иргэний бүртгэл мэдээллийн алба үүсэн  байгуулагдахад  Паспорт бүртгэлийн хэлтсийн анхны дарга, 1941 оны зургадугаар  сарын 22 нд ЗХУ-д Гитлерийн герман халдан довтолж,  дайн эхэлсэн үед Улаанбаатарыг  хотыг Агаарын довтолгооноос   эсэргүүцэн  хамгаалах төв штаб байгуулагдахад анхны даргаар томилон ажиллуулж  байжээ.  Энэ үед С.Рэнцэнхорлоо дөнгөж  23 хан настай залуу байсан юм.

Монгол Улсын цагдаагийн байгууллагын  даргаар томилогдохдоо 25 настай байв

1930-аад оны сүүлч , 1940-өөд оны  эхэн үед Японы цэрэг арми, БНХАУ-ын  зүүн хойд нутаг  Өвөр Монголыг  бүрэн эзлэн суурьшаад  БНМАУ-ын нутаг дэвсгэрт халдан довтлоод эхэлсэн үе байлаа.  Энэ үеийн нөхцөл байдлын улмаас ЗХУ-ын Улсын аюулаас хамгаалах  хорооны санаачлагаар Дайсагнагч армийн ар талд тагнан турших, алан хядах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах диверсантийн  тусгай бүлэг бэлтгэх шийдвэр гарч, Монголын 10 шилдэг ажилтныг Москва хотноо тусгай сургуульд сурган бэлтгэсэн байна.

Хурандаа С.Рэнцэнхорлоо
Хурандаа С.Рэнцэнхорлоо

Энэ шилдэг 10-т нь С.Рэнцэнхорлоо шалгарч, 1942 оны 06 дугаар сарын 15-нд ЗХУ-д явж суралцжээ. Ингээд сургууль дадлагаа дуусгаж 1943 онд жилийн дараа эргэж ирэх үед нь дайсагнагч тал нь ялагдах нь нэгэнт тодорхой болоод байсан учир тэдний хүчийг анхны зорилгод нь ашиглахаа зогсоожээ. Чухам энэ үед Маршал Х.Чойбалсангын шийдвэр санаачлагаар С.Рэнцэнхорлоог Улсын нэгдсэн сэргийлэх газрын даргаар томилж, майор цол олгосон байна. Ийнхүү С.Рэнцэнхорлоо 25-хан настайдаа Монгол Улсын цагдан сэргийлэх байгууллагын даргаар томилогдон ажилласан нь манай улсын түүхэнд байгаагүй, хожим хойч үед ч тохиолдоогүй ховор үйл явдал гэхэд болох юм. Энэ явдлыг эрэгцүүлэн харвал энэ хүн ямаршуухан хүн байсан тухай хойчийн үеийнхэнд үлгэр дууриал болгон сануулж, үеийн үед дурсан тэмдэглэж бахархан дурсаж явах ёстой нь зүйн хэрэг юм.

Баруун замын байлдаанд тусгал

1940-өөд он бол дэлхийн хоёрдугаар дайн тусгал болоогүй, БНМАУ-ын тусгаар тогтнол дэлхийн нэг ч улс оронд хүлээн зөвшөөрөгдөөгүй, манай улсын нутаг дэвсгэрийн баруун зүүн хил хязгаараар хилийн будлиан, тулгаралт тулаан намжаагүй түгшүүрт байдал хэвээр байсан үе. Чухам ийм хүнд он жилүүдэд эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө эх оронч, эрэлхэг зоригтой шилдэг хөвгүүдээ эх орон, төр засаг нь хамгийн хүнд амь өссөн халуун цэг рүү нь хамтад ньявуулж байсан билээ. 1943, 1944 оны эхээр эх орны баруун хил хязгаар өмнөд талаар хятадын гамандааны армийн халдан довтлолт, баруун талаас Османы цэргийн эзэрхэг дээрэм тонуул илт хүчирхэгжиж, нутгийн ард иргэд хүчинд автан Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн улсын хилд ойр сумын малчин иргэд Хятад, Шинжааны нутагт олон зуугаараа нүүн сууршаад үйл тамаа үзэж байв.  Энэ байдлыг таслан зогсоохоор Маршал Х.Чойбалсан шийдвэр гарган баруун захын байлдааны хээрийн арми байгуулж, шуурхай арга хэмжээ авсан юм. Байлдааны хээрийн армид дотоодын бүх цэрэг, армийн хүчнээс шилдэг тасаг бүрдүүлэн оролцуулж, 1944 оны 5 дугаар сарын эхээр ДХЯамны орлогч сайд Б.Дордогийн удирдлага дор тусгай бүлэг байгуулахад ЗХУ-ын тусгай мэргэжлээр суралцсан онцгой мэргэжлийн хүний хувьд цагдаагийн даргаар ажиллаж байсан С.Рэнцэнхорлоог байлдааны инженерийн албаны сургагчаар явуулж, тагнуулын тусгай ажиллагааг хариуцуулан ажиллуулсан байна. Энэхүү ажиллагаанд даалгасан үүргийг амжилттай гүйцэтгэсний сацуу хилийн гадна байсан 200 гаруй монгол айлд өрхийг хүн малтай нь шилжүүлж ирэх ажиллагааг гүйцэтгэсэн байна.

Бүтэн таван жил хилийн чанадад

С.Рэнцэнхорлоо байлдааны хээрийн армид үүрэг гүйцэтгэж ирээд дөнгөж 7 хоносны дараа Хятадын нутагт тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр 1944 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс ДЯЯамны орлогч сайд Б.Дордогийн группт С.Рэнцэнхорлоог томилж, Жанчхүүгээр хил нэвтрүүлэн явуулсан байна. Ийнхүү С.Рэнцэнхорлоо нь 1944 оны 12 дугаар сарын 28-наас 1949 оны 12 дугаар сарын 28 хүртэл дайны үеийн далд фронтод нууц халхавчаар ажил үүрэг гүйцэтгэж, тагнуулчин, тусгай  отрядын штабын дарга, ДЯЯ-ны Хөлөнбуйр, Хайлаар, Манжуурын асуудал хариуцсан  тусгай хэлтсийн даргаар ажиллаж, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, өгөгдсөн үүрэг даалгаварыг нэр төртэй биелүүлсэн юм.

Гадаадын тагнуулын үйл ажиллагааны үүргээ амжилттай гүйцэтгэж ирсний дараа 1949 оны сүүлчээс УЦСЕГ-ын Нийгмийн хэв журам сахиулах ажил эрхэлсэн орлогч даргаар, 1950 оноос УЦСЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаад 1954-1956 онд ЗХУ-д цагдан сэргийлэхийн дунд суралцаж төгссөн. 1956 оноос УЦСЕГ-ын орлогч дарга, 1960 оноос УЦСЕГ-ын орлогч  бөгөөд Улаанбаатар хотын цагдан сэргийлэхийн даргаар томилогдон 1973 оныг дуустал ажилласан байна. 1973-2002 он хүртэл Монголын цагдаагийн байгууллагын Ахмадын холбооны дарга, орлогч тэргүүлэгчэр олон жил идэвх, зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаад 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 84 насандаа өөд болсон юм.

Амьддаа ажил үйлсээрээ Монголын цагдаа, тагнуулын байгууллагын хамт олон төдийгүй ард түмний домог болон алдаршиж, түүхэнд нэрээ тод үлдээсэн хүндтэй чекист, баатарлаг гавьяат үйлстэн С.Рэнцэнхорлоогийн хийж бүтээсэн ажил, байгуулсан гавьяа үнэлж баршгүй ч амьдралын зам нь ээдрээ түвэг ихтэй байсныг дурсан хэлэх нь зүйн хэрэг. Түүнийг НАХЯ-ны орлогч сайдаар хоёр ч удаа санал дэвшүүлсэн ч зөвшөөрөгдөөгүй, мөн 1971 онд Цагдаагийн байгууллагын 50 жилийн ойгоор “хошууч генерал” цолоор, 1991 онд Цагдаагийн байгууллагын 70 жилийн ойгоор “хөдөлмөрийн баатар”  цол олгуулахаар байгууллагын захиргааны хамт олон нь санал тодорхойлолт гаргаж,  дээш явуулсан ч чимээгүй өнгөрөөсөн. Үүний учир нь МАХН-ын төв хорооны дарга нар дотор өс хонзон санаж явдаг хоёр гурван нөлөө бүхий хүн байсан бөгөөд тэд эцэг нь “Хятад” хүн байсан “Эрлийз” гэдгээр нь  шалтаглан түүнд олговол зохих албан тушаал, цол, гавьяа, шагналыг олгохгүй байсаар хорвоогоос буцаасан нь түүхийн үнэн болон үлдсэн юм .

Өнөр бүлийн тэргүүн байв

С.Рэнцэнхорлоо нь өнөр өтгөн айл, өрх гэрийн эзэн, тэргүүн, хайр халамж төгс, үлгэр дууриалал сайн эцэг, халамжит сайн хань байлаа. Тэрээр Монгол улсын шинэ үеийн утга, уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдорж, Монголын эмэгтэйчүүдийн  байгууллагыг үндэслэн байгуулсан анхны дарга Д.Пагмадулам хоёрын дундаас төрсөн ганц охин Д.Цэрэндуламтай ханилан сууж таван хүү, таван охин арван хүүхэлд төрүүлж өсгөсөн. Хүүхдүүддээ бүгдийг нь хүн шиг хүн болгож сурган хүмүүжүүлсэн бөгөөд охид, хөвгүүд нь бүгдээрээ гадаад, дотоодын сургууль төгсөж, уламжлалаа дагасан тохитой сайхан өнөр өтгөн айл өрх болцгоон сайхан аав ээждээ  амьд сэрүүн ахуйд нь “Үрээ танихгүй өнөр өтгөн, үрээгээ танихгүй баян” гэдгийг үзүүлэн жаргалтай дэлгэр, амьдын бахархал, аз жаргалын дээдийг амсаж эдэлж явсан түүхтэй.

ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн хүндэт доктор,
тагнуул, цагдаагийн байгууллагын ахмад ажилтан
Загдын Батсүх
2018.07.18


Тэр онцгой хүн байсан юм  
Үзсэн: 9778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.9.90.xxx] 2018-09-20 11:12
Монгол улсын хөдөлмөрийн баатар бол монгол хүний хөдөлмөрийн үнэлгээ байх ёстой,,,
Зочин [66.181.182.xxx] 2018-09-20 10:44
Цагдаагын байгууллагын түүхэт ой долоон сарын дундуур болох үед С.Эрэнцэнхоролоод монгол улсын төр сохроогүй л бол улсын баатар цол олгоосой билээ,хэрэв энэ цол тэр хүнд олгогдвол чухам нүдээ олсон,эзнээ олсон шагнал байх болно.
pkxny [66.181.182.xxx] 2018-09-17 18:06
Сайхан зураг,Дашдэмбэрэл,Бүдрагчаа,Эрэнцэнхоролоо зэрэг дарга нараа харахад хорин хэдтэй,сайшаал шийтгэлийг хослуулаж явсан үе минь санаанд бууж байна,ийм сайхан дарга нарын хүчинд ажил амьдрал минь тэгширч,монголын цагдаад дөч шахам жил ажиллаж ЦАГДААГИЙН ХУРАНДАА цолтой тэтгэвэрт гарч хань ижил үр хүүхэдтэйгээ сайн сайхан амьдарч байгаа минь алтан үеийн алтнаас үнэтэй дарга нарын минь ач буян билээ,залгамж залуу үедээ сайн сайханыг хүсэн ерөөе.ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ ХУРАНДАА.............
Зочин [202.9.43.xxx] 2018-09-14 10:13
Ийм хүмүүст л тэр улсын баатар цолоо өгмөөр юм
Зочин [103.212.118.xxx] 2018-09-04 16:58
Үхсэн элэнцгийн чинь эрлийз хурлийз,монгол орны эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амь бие хайргүй зүтгэсэн хүн ямар үндэстэн байх нь чухал биш,тэр хүний монголын төлөө зориулсан сэтгэл л юугаарч үнэлэгдэхгүй чухалын чухал зүйл,олон жил удирдлаганд нь байсаны хувьд тэр хүний олон эрхэм чанарыг мэддэг үнэлдэг эрхэмлэдэг нэгэн би билээ,хэнд ч хэрэгтэй юм хийгээгүй нэгэнд олгосон төрийн дээд шагналыг энэ эрхэмд,миний хүндэлдэг дарга С.Эрэнцэнхоролоод ойн жилээр нь нэхэн олгоосой билээ,монголын төр сохроогүй бол энэ шагнал энэ хүнд олгогдох учиртай,далимд нь даргынхаа хүү цагдаагын хурандаа Ёндондэмбэрэлд гэр бүл үр хүүхэдэд нь эрүүл энхийг хүсэн ерөөе.хүндэтгэсэн цагдаагийн хурандаа ..........
Зочин [103.212.118.xxx] 2018-09-03 09:46
Би удирдлаганд нь ажиллаж байсаны хувьд энэ хүний талаар багагүй мэднэ,үнэхээр энэ улс орны төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй хүн байсан,тэр чанар нь ч тухайн үеийн бид нарт үлгэр дууриал болж байлаа,Батүүлд олгож болсон шагналыг чухам энэ хүнд л нэхэж олгох байсан юм.
зочин [202.9.40.xxx] 2018-09-03 07:34
Одоо монголын цагдаа,тагнуулд хятадын эрлийзүүд олон болжээ.Тэд баян тансаг хүчтэй ч болж.Гэтэл монгол атлаа хятадуудтай хамтарч бизнес хийж ажиллаж байгаад тагнуулын том албан тушаалыг нь 600 сая төгрөгөөр худалдаад авсан гэх яриа дотроо гарсан бх юм.Энэ юу болж байна даа.
зочин [202.9.40.xxx] 2018-09-03 07:27
Рэгцэнхорлоо гуайн амьдралаар жишээ болгон М.Энхболд хятадын эрлийз ч сайн эрлийз,монголын төлөө зүтгэх хүн гэсэн далд санааг агуулсан өгүүлэл болжээ.Харин Энхболдын хувьд энэ хүнтэй харьцуулашгүй,монголыг хятаджуулчих санаа нь үйлдлээр нь харагдаад,манайхны толгойг эргүүлээд байгааг түүний улс төрийн жүжиглэлтээс харагдаад байхад юуны чинь эрлийүүд сайн гэж:
Зочин [103.10.21.xxx] 2018-09-03 06:40
эцэг Санж нь биш эхийн тал нь Хужаа байсан юм шүү дээ
Зочин [202.9.43.xxx] 2018-09-02 23:42
Тагнуул цагдаад эрлииз а даггүй байсан тиимээс тэр үеиин цагдаа тагнуул сайн байсан одоо цагдаа нар нэг хужаагиин арыг хариуцдаг болох юм сан гэж залуухан дэслэгч хуцаж байх юм цагдаа тагнуцлд маш сайн шалгаж авдаг байсан одоо ч иим баймаар юм
Зочин [116.44.154.xxx] 2018-09-02 20:13
Mundag hun bijee estoi l sraz Maieor bn da tuhain ueiin salgrsan opitseruud iim l bisan uneheer baharhaj bn
mngl [103.26.195.xxx] 2018-09-02 19:26
herev hujaga etsegtei baisan bol deesh ni ter ued gargamaargui yum
Baatar [64.119.19.xxx] 2018-09-02 18:35
Ёстой Баатар хүн байжээ.Ерөнхийлөгч маань 100-н жилийн ойг нь тохиолдуулж "Монгол Улсын Баатар" цолын нэхэж гардуулна байх аа
зочин [202.9.43.xxx] 2018-09-02 17:24
рэнцэнхорлоо даргыг эцэг нь хятад хүн байсан гэж худлаа бичжээ эцэг нь Санж гэж сайхан монгол хүн байсныг мэдэх юм түүнийг дээд боловсролын дипломгүй байсан гээд гeнeрал өгөөгүй гэж яригддаг шүү хүү Ёндондэмбэрэл Даваадэмбэрэл гэж маш өндөр боловсролтой эрдэмтэй Монголын цагдаад маш үр бүтээлтэй ажиллаж байсан даа тэд улсын чухал газруудад чин үнэнчээр ажиллаж байсныг бүгд л мэднэ дээ
зочин [139.5.218.xxx] 2018-09-02 17:12
Нам улсын үүрэг даалгавар нэрээр мөн ч олон хүнийг ингэж өдөр шөнөгүй цаг наргүй амралтгүй ажиллуулаж байсан даа .хөөрхийс дөө.миний аав мөн адил энэ хүн шиг нам засаг улсынхаа төлөө дусал хөлсөө ч ами биеээ ч хайхрахгүй зүтгэж байжээ.энэ хүний хөдөлмөр зүтгэлийг нам засаг үнэлж өгсөнгүйд харамсамаар.ингэхэд дашдоржийн нацагдорж гэдэг хүнд ардын уран зохиолч гэдэг цолоо нэхэн олгохгүй юу.
зочин [66.181.180.xxx] 2018-09-02 15:01
нацагдоржийн хөшөөг лениний хөшөөний оронд аваачиж тавиад газрыг нь зарчихаж бгаа юм даа
Оёоо [203.91.118.xxx] 2018-09-02 13:43
нээрээ тийм шүү их зохиолчийн ач зээ нар нам гүм байх юм тэ
буянаа. [76.19.45.xxx] 2018-09-02 09:33
....их зохиолч нацагдоржийн ач зээ нар нь өдий болтол яагаад нам гүм байдаг мю болоо....??? Хөшөө дурсгалыг нь хүндэтгэх, ном зохиолыг нь эмхэтгэж хэвлүүлэх өвлөн авах зэрэг олон ажил баймаар юм....???%
Зочин [66.181.188.xxx] 2018-09-02 16:11
Нацагдорж өөрөө даруухан хүн байсан. Тиймээс үр удам даруухан энгийн хүмүүс байгаа. Бас Дашдоржийн Нацагдорж бол зөвхөн үр удам нь дурсаж хүндэтгэж, ном зохиолыг нь хэвлүүлэх үүрэгтэй биш шүү дээ. Нийт монголчуудын хийх ёстой ажил биш гэж үү? Тэгвэл яах гэж дунд сургуульд түүний хичээлийг заадаг гэж?
Зочин [202.55.191.xxx] 2018-09-02 08:49
тэд эцэг нь “Хятад” хүн байсан “Эрлийз” гэдгээр нь шалтаглан ЭНЭ ҮНЭН БОЛ ЗӨВ БАЙХ АА
Зочин [202.9.44.xxx] 2018-09-02 16:17
ха ха шаана биз...

Бидэнтэй нэгдээрэй