Шууд Chart

XVII зууны Голланд зураачдын сод бүтээлээс зөвхөн нэг хувь нь үлджээ

2018-11-02 11:50:39

Голландын уран зургийн алтан үеийнхний жагсаалт агуу Рембрандтаас эхлээд алдарт Вермеерээр үргэлжилнэ. 17 дугаар зуунд Голландын авьяаслаг зураачид нийт 5-аас 10 сая бүтээл туурвиснаас өнөөдөр зөвхөн нэг хувь нь он жилүүдийг туулан үлдсэн гэдэг.

Түүхэнд ховорхон тохиолдох энэ үеийн урлагийн бүтээлүүдийн эргэн тойрны сонин хачнаас хамтдаа сонирхоцгооё.

Скарлетт Жоханссоны тоглосон ийм нэртэй киноны үйл явдлаар бид Ян Вермеерийн энэхүү гайхалтай бүтээлийн бий болсон түүхийг төсөөлөх нь элбэг. Харин энэ түүх бол зохиолчийн уран сэтгэлгээний бүтээл аж.

Ази зүгийн соёлоор Тюрбан ороосон энэ бүсгүйг Вермеерийн охин Мариа гэсэн таамаглал бий. Нэгэн урлагийн шүүмжлэгчийн хэлснээр "... зөвхөн эцэг хүн л охиноо ингэж зурж чадна" Гэхдээ Мариа энэ үед 12 настай байх тул арай л биш гэх хүмүүс бий.

Вермеерийн ивээн тэтгэгчийн охин Питерийн охин Магдалена гэж барин тавин батлан ярих хүмүүс ч бас байдаг. Питер энэ зургийг худалдаж авсан тул энэ таамаг ортой байж болох. Гэхдээ л 17 дугаар зууны Европын соёлд нийгмийн дээд зиндааны айлын охин Ази хувцас өмсөж уруулаа хагас ангайлган ширтэх нь зохисгүйд тооцогдох байсан.

- Мөн Вермеерийн the Art of Painting хэмээх бүтээл дэх бүсгүйтэй тун адил, нэг хүн өөр өөр насандаа зуруулсан байх боломжтой гэх таамаг байдаг хэдий ч эцсийн эцэст энэхүү гайхалтай урлагийн бүтээлд дүрслэгдсэн охин чухам хэн болох өдийг хүртэл таамаг хэвээрээ л үлджээ.

Рембрандтын бүтээлүүд дундаас хамгийн сайнуудын нэгд зүй ёсоор тооцогдох энэ зураг тэр үед маш түгээмэл сэдэв байсан Есүсийн сургаальт үлгэрээс сэдэвтэй аж.

Эд хөрөнгөө идэж ууж, үрж дуусгасан тэнэмэл хүү эцэгтээ эргэж ирэхэд эцэг нь бага хүүгээ урьдынхаас ч илүү хайрлан өв хөрөнгө өгнө. Гэтэл хичээлт, хөдөлмөрч том хүү нь үүнд дургүйцэхэд эцэг нь: - “Чи үргэлж надтай хамт байсан. Миний бүх зүйл чинийх. Харин дүү чинь алдагдсан боловч одоо эргэж ирсэн тул бид баярлах ёстой” хэмээн сургасан аж.

Ян Стийн "Тансаглалд болгоомж хэрэгтэй" хэмээх энэхүү бүтээлдээ тухайн үеийн нийгмийн замбараагүй байдлыг шүүмжилжээ. Ширээн дээр гарсан нохой, цагаар тоглох сармагчин, юу ч үл анзааран согтуу унтах эмэгтэй, гэрийн эзэнтэй аальгүйтэх залуу бүсгүй, бас тамхи сорох хүүхэд.

Ян Стийн зүйр цэцэн үгийг чадмагаар өөрийн бүтээлүүддээ оруулдгаараа онцгой. "Гахайнд сарнай хаяж өгөх хэрэггүй" буюу аливаа зүйлийг хэрэггүй зүйлд үрэн таран хийхийг шүүмжилсэн Голландын зүйр цэцэн үгийг сарнай үнэрлэх гахайгаар дүрсэлжээ.

Pieter Claesz хоолны ширээний натюрмортуудаараа алдартай. Цацагт хяруулаар бэлдсэн хоол бүхий энэхүү зураг нь түүний бусад бүтээлүүдэд элбэг байдаг гавлын яс дүрслэгдээгүйгээрээ онцлогтой (гавлын яс нь ямар ч зүйл цаг хугацааны туршид мөнх бус гэсэн утгатай.) Түүний бүтээлүүд гурван хэмжээс, гэрлийн тусгалын гайхалтай баялгаар дүрсэлдэг аж.

Кампен хотын хэлгүй хэмээн алдаршсан зураач Хендрик Аверкамп өвлийн сэдэвтэй л зураг зурдаг байжээ. Мөсөн дээрх янз бүрээр аяглах хүмүүсээр тэр үеийн Голландын өдөр тутмын амьдралыг тун баялаг, сонирхолтойгоор харуулдаг. Тэшүүр, чарга гээд л бидний өнөөдөр ч хийсээр буй зан үйлсийг дүрсэлснийг ажиглахад амархан. Харин хоккейны цохиур барьсан мэт хүмүүс гольф хэмээх тоглоомоор наадаж буй аж.

Ахмад Reinier Reael ба дэслэгч Cornelis Michielsz Blaeuw нарыг дүрсэлсэн уг зургийг алдарт Франс Халс зурсан бөгөөд уг бүтээлээ дуусгахаас татгалзсан тул захиалагч тал Pieter Codde-г урьж авчирч дуусгасан гэдэг. Өнөөдөр Амстердам хотын Улсын төв музейн урдаа барих бүтээлүүдийн нэгэнд зүй ёсоор тооцогддог юм байна.

Aelbert Cuyp байгаль, газар нутгийн зураг зурдгаараа олонд танигдсан бөгөөд өнөө үед Голландын Клод ч гэж нэрлэх нь элбэг. Уббергений цайз нь 1582 онд Испанийн түрэмгийллийн үед их хэмжээгээр сүйдсэн бөгөөд Голланд үндэстний тусгаар тогтнолын бэлгэдлийн нэгт тооцогддог байсан түүхтэй.

Тухайн үеийн Протестант шашны соёлд евангелийн тэнэмэл хүүгийн үлгэр ихэд түгээмэл сэдэв байв. Рембрандтын энэхүү бүтээлд дүрслэгдсэн эрэгтэй нь өөрөө харин эмэгтэй нь түүний эхнэр хэмээдэг нь уг зургийг улам сонирхолтой болгодог.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

XVII зууны Голланд зураачдын сод бүтээлээс зөвхөн нэг хувь нь үлджээ  
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
hh [139.5.216.xxx] 2018-11-03 09:52
busad ni haachsan yum be

Бидэнтэй нэгдээрэй