Шууд Chart

У.Баярсайхан

МЗЭ-ийн гишүүн. яруу найрагч, сэтгүүлч


Уолт Диснейн 116 насны ой өнөөдөр тохиож байна

2018-12-05 09:52:40

Бидний хэлж заншсанаар Уолт Дисней буюу Уолтер Элиас Дисней 1901 оны арванхоёрдугаар сарын 5 буюу энэ өдөр АНУ-ын Иллиной муж улсын Чикаго хотод Юнион Пасифик төмөр замын байгуулагын ажилтан Элиас Диснейн хүү болон төржээ.

Түүний эцэг 1888 онд ээж Флоратай гэрлэсэн байна. Тэд Калифорни мужаас нүүн суурин ажил хийхээр Канзас хот руу шилжсэн ба дараа нь ажлын шугамаар Чикагод суурьшжээ.

Уолт Дисней энэ гэр бүлийн дөрөв дэх хүүхэд байсан юм. 1906 онд түүнийг дөрвөн настай байхад тэднийх Миссури муж руу дахин нүүн газар тариалан эрхлэх болсон тул бага насны ихэнх цагаа тэнд өнгөрөөсөн байна.

Тариалангийн талбайн дэргэдэх төмөр замаар давхин өнгөрөх галт тэрэгний дуунд бяцхан Уолт дуртай байсан ба буудалд сонин, попкорн зардаг байжээ. Тэрээр багаасаа л зураг зурах дуртай байж. Ахлах сургуульд суралцахдаа сургуулийн сонины шог зураач болж, 16 насандаа цэрэгт элсэхээр сургуулиасаа гарсан байна.

Гэвч түүний цэрэгт татагдах нас болоогүй учир арми хүлээж авсангүй. Ингэснээр нэгэн найзынхаа хамт Улаан загалмайн нийгэмлэгт элсэх шийдвэр гаргажээ. Үүний дараа дэлхийн нэгдүгээр дайны үед Францад нэг жил амьдарсан гэдэг. Энэ хугацаанд залуу Дисней эмнэлгийн түргэн тусламжийн машины жолоочоор ажиллаж байжээ.

Харин уйгагүй хөдөлмөр, шантралгүй зан нь түүнийг хожмоо АНУ-н хүүхэлдэйн киноны зураач, продюссэр, найруулагч, зохиолч, дуу оруулагч, бизнесмэн бол ах Рой Диснейн хамт алдарт “Уолт Дисней” компаниа байгуулсан байна.

Түүний бүтээлүүд дотроос хамгийн алдартай нь Микки Мауз буюу Микки хулгана бөгөөд тэрээр олон жил энэ баатрынхаа дууг оруулсан гэдэг. Мөн Дональд нугас болон Минни Мауз, Плуто нохой гээд зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй томчуудын ч үзэх дуртай, хайртай хүүхэлдэйн киноны баатруудыг зохиосон юм.

Дисней Америкийн кино академийн шагналд 59 удаа нэр дэвшиж, Оскарын 26 шагнал хүртсэн нэрт уран бүтээлч байв.

Тэрээр нэг жилд Оскарын дөрвөн шагнал авсан бөгөөд үүгээрээ хамгийн их шагналтай болон хамгийн олон удаа нэр дэвшсэн амжилтын эзэн болжээ. Үүнээс гадна долоон удаа "Эмми"-гийн шагнал хүртсэн байна.

АНУ, Япон, Франц, Хятад зэрэг дэлхийн олон оронд Диснейлэнд, Уолт Дисней гэсэн түүний нэрээр нэрлэсэн дэлхийн амралт зугаа цэнгээний хүрээлэн үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Тэрээр АНУ-ын Флорида муж улсад Диснейлэнд амралт зугаа цэнгээний хүрээлэн байгуулах төслийн нээлт хийхээс хэдхэн жилийн өмнө буюу 1966 оны арвахоёрдугаар сарын 15-нд 65 насандаа уушигны хорт хавдрын улмаас насан өөд болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Уолт Диснейн 116 насны ой өнөөдөр тохиож байна   
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй