Шууд Chart

Швед орноор аялацгаая: Эзэн хааны гэр бүлээс...

2021-02-13 13:43:48

Хэсэг завсарласны дараа үүргэвчгүй аяллаа үргэлжлүүлэхээр шийдлээ. Олон ч хүнээс бас хэвлэлийн газруудаас дараагийн сонин хачин, онцгой мэдээллийг хүлээж байгаагаа илэрхийлсэн. Ингээд энэ удаад Эзэн хааны гэр бүлийн нэгэн сайхан бүсгүйн талаарх мэдээлэл сонирхолтой байх болов уу гэж сонголоо...

 Тэр бол: Шведийн титэм-гүнж Виктория...

• Титэм гүнж, Вестерготландын гүнгийн ахайтан- Hennes Kunglig Höghet Victoria, Sveriges Kronprinsessa, Hertiginna av Västergötland
 • 1980 онд гүнжийн хэргэм зэрэг хүртсэн
 • Мөргөл: Шведийн сүм
 • Төрсөн өдөр: 1977-07-14
 • Овог: Бернадотынхон
 • Эцэг: Карл XVI Густав
 • Ээж: Сильвия Рената Зоммерлат
 • Нөхөр: Даниэль, Вестерготландын гүн
 • Хүүхдүүд: Эстель / Эстерготландын ахайтан/, Оскар / Сконегийн гүн/
 • Бүтэн нэр: Виктория Ингрид Алиса Дезире, /Victoria Ingrid Alice Désirée/
 • Ханхүү Карл Филипп болон гүнж Мадлен нарын том эгч

• 1977 онд Стокгольмын Сольна дүүрэгт байрлах Каролинскийн Их сургуулийн эмнэлэгт Шведийн хааны ууган охин болон мэндэлсэн
 • Хэдийгээр төрөхөд нь л түүнийг гүнж хэмээн өргөмжилсөн ч 1980.01.01-ний өдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа энэ улсынхаа титэмт гүн хэмээн зарлагдсан байдаг.
 • Жил бүрийн 07.04-нд буюу түүний төрсөн өдрөөр улс орон даяар төрийн далбаагаа мандуулж залдаг уламжлалтай
 • 1977.09.27-нд түүнийг Норвегийн хаан Харальд V болон эхийн талын садан төрөл Ральф Зоммерлат, Голландын хатан хаан Беатрикс мөн нар загалмайлжээ
 • Виктория 1996 онд дунд сургууль, гимнази төгссөн
 • 1996—1997 онд Барууны сонгодог боловсрол эзэмшихээр Францын Анже хотын их сургуульд сурч байв
 • 1997 оны намар сонгон шалгаруулалтаар Шведийн парламентад ажиллах болж тэнд байх хугацаандаа Шведийн эдийн засгийн бүтэц, боловролын систем, орон нутгийн удирдлага зэрэг чиглэлээр ихийг сурч авчээ
 • 1998 -2000 онд Америкт амьдарч байхдаа Коннектикут мужийн Йелийн их сургуульд хэд хэдэн чиглэлээр зэрэг суралцжээ.
 • 1999.05 сард Виктория Вашингтон дахь Шведийн элчин сайдын яаманд дадлага хийсэн бөгөөд удалгүй Шведийн армид гурван сар үүрэг гүйцэтгэжээ.

 • 2009 онд Уппсалагийн Их сургуулийг хүмүүнлэгийн ухааны бакалавр мэргэжлээр төгссөн
 • Викториягийн хувьд гэр бүлээ төлөөлөн олон нийтийн арга хэмжээнд оролцох, албан ёсны айлчлал хийх, олон улсын энхийн элч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах сайн үйлсийн аян зохион байгуулах зэрэг үүрэгтэй.
 • Түүний анхны найз залуу нь Даниэль Коллерт. Тэд хамт сурдаг байжээ. 1990-ээд онд тэдний хайр дурлал халуун байсан хэдий ч 2001 онд салжээ.
 • Тэд хэсэг хугацаанд АНУ-д хамт амьдарч байсан гэдэг
 • 2002 оны тавдугаар сараас Шведийн "Expressen" сонин Викторияг өөрийн хувийн дасгалжуулагч Даниэль Вестлингтэй учир ургуулсан талаар бичиж байв.
 • Харин харьцаагаа удаан нууцалж чадаагүй тэдний хувьд 2003 оны долоодугаар сард Викториягийн дотны найз Каролина Крюгерийн төрсөн өдрөөр олны өмнө ил гарч ирсэн байна.

 • 2009 онд тэднийг хуримаа хийнэ гэж шуугиж байлаа
 • Ингээд 2010.06.19-нд буюу гүнжийн ээж, аавын хамтын амьдралын 34 жилийн ойн өдөр тэдний хурим болсон
 • Ойролцоогоор 1200 зочин оролцсон хуримын ёслол Эзэн хааны ордонд болсон
 • Хуримын ёслолын үеэр сүмээс ордон хүрэх замд хагас сая иргэн эх орныхоо төрийн далбааны хамтаар гүнжид баяр хүргэсэн байна
 • Гэрлэх ёслолын дараагаас Викториягийн нэр хүнд улам өссөн бөгөөд судалгаагаар нийт иргэдийн 70% нь түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэдэг.
 • 2012 оны хоёрдугаар сард Виктория 34 насандаа охин Эстелиэ / Эстерготландын ахайтан/ төрүүлжээ
 • 2016 оны гуравдугаар сарын гуравны өдөр хүү Оскар Карл Улоф нь хорвоод мэндэлсэн
 Шагнал:
 • Серафимовын одон (1995 )
 • Зааны одон (1995 )
 • Гэгээн Олафын одон (1995 )
 • Литвийн ван Гядиминасын одон (1995/
 • Финляндын цагаан сарнай одон (1996 )
 • Леопольд I одон (2001 )
 • Хризантемын дээд одон
 • Гавьяаны одон (2008 )
 • 1-р зэрэглэлийн цагаан од одон (2011 )

Нийтэлсэн: Р.Слава

Швед орноор аялацгаая: Эзэн хааны гэр бүлээс...  
Үзсэн: 1981 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй