Шууд Chart

Хэргээс мулталдаг хуулийн заалт

2018-02-26 10:13:32

Зам тээврийн яамны газрын дарга асан Р.Онон хэрхэн хууль бусаар хөрөнгөжиж, дараа нь яаж хэргээс мултарсан тухай мэдээллийг баримттай хүргэж байна.

Нэг шүүхийн тогтоол, хоёр өөр шийдвэр

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол. Нэг: шүүгдэгч Боржигон овогт Рэнцэндоржийн Р.Ононг нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай гэсэн байна. Гэтэл шүүхийн тогтоолын хоёрт, прокуророос шүүгдэгч Р.Ононд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэжээ. Яагаад шүүх Р.Ононг гэм буруутай гэж үзсэн мөртлөө хэргийг хэрэгсэхгүй болгов. Энэ сэдвээр "Баримт" эрэн сурвалжах нэвтрүүлгийн ээлжит дугаарыг бэлтгэлээ.

Баримт 1: Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг Авлигатай тэмцэх газраас хууль бусаар хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 2016 оны тавдугаар сард саатуулан шалгаж эхэлсэн. Түүнийг Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс үүсгэн байгуулсан нууц компаниараа дамжуулан 200 сая төгрөг шилжүүлж авсан байж болзошгүй гэж хэвлэлээр мэдээлж байв.

Р.Ононг Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байхад Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн замыг 7.1 тэрбум төгрөгийн өртгөөр барьж эхэлсэн. Харин энэ замын ажилд зөвлөх, хяналт тавих чиг үүрэгтэй “Гео зураглал” компанид 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор Зам тээврийн яамнаас шийдвэрлэсэн байдаг. Гэтэл “Гео зураглал” компани авсан мөнгөнөөсөө энэ ажилтай ямар ч хамааралгүй “Эн Би Си Си” гэх компанийн данс руу 200 сая төгрөг шилжүүлжээ. Үүнийг Авлигатай тэмцэх газраас шалгаж үзтэл 200 сая төгрөг хүлээж авсан “Эн Би Си Си” гэх компани нь Р.Ононгийн нэр дээр бүртгэлтэй байгааг тогтоосон байна.

Ийнхүү Авлигатай тэмцэх газраас шалгахад хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлэгтээ цалингаасаа өөр орлогогүй гэж бичсэн Р.Ононгийн гэр бүл Хан-Уул дүүргийн “Ривер гарден” хотхонд 460 мянган америк доллар буюу 640 гаруй сая төгрөгөөр орон сууц худалдаж авсан нь илэрсэн. Мөн Таван Богд компаниас 164 сая төгрөгөөр цоо шинэ “Ланд круйзер-200” маркийн автомашин авсан, гэр бүлийн гишүүд нь дансандаа 200 гаруй сая төгрөгтэй, аав нь Баянзүрх дүүргийн “Кристалл таун” хотхонд гурван өрөө байртай, эхнэрийн эгч нь 41  сая төгрөгөөр “Киа спортеж” маркийн шинэ машин авсан гээд олон баримт гарч ирсэн байна. Гэтэл мөрдөн байцаалтын үед 41 сая төгрөгөөр машин авсан гэх эхнэрийн эгч нь айлын хүүхэд харж, амьжиргаагаа залгуулдаг, тэр машиныг мэдэхгүй гэж хариулжээ. Харин “Кристалл таун”-д гурван өрөө байртай аав нь “Миний бичиг баримтыг л аваад явсан, юунд ашигласныг нь мэдэхгүй” гэсэн байна. Ийнхүү Р.Ононгийн гэр бүл болон түүнтэй хамааралтай хүмүүсийн нийт хөрөнгө нэг тэрбум 80-аад сая төгрөг байсан гэж "Өнөөдөр" сонинд бичиж байв. Тэгвэл энэ хэргийг яагаад хэрэгсэхгүй болгов...

Баримт 2: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Р.Ононг нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Хан-Уул дүүргийн Ривер гарден хотхонд 242 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууцыг бэлэн 644 сая 955 мянган төгрөгөөр авсан. Түүний хөрөнгө ингэж их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг өөрөө үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй учраас гэм буруутай гэж үзсэн байна. Гэвч байр худалдаж авснаас хойш таван жил өнгөрч, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгожээ.

Анх энэ хэргийг үүсгэхдээ Р.Онон зам барих мөнгөнөөс өөрийн хувийн компанидаа шилжүүлсэн тухай. Мөн гэр бүлийн гишүүд болон хамаатан садны хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн. Харин өнгөрсөн оны 12-р сарын 15-нд болсон Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээр энэ бүгдийг ярьсангүй, зөвхөн Ривер гарден хотхонд байрлах дөрвөн өрөө байр хэний өмч болох тухай хэлэлцэж, шийджээ.

Р.Онон энэ дөрвөн өрөө байрыг 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 200 мянган америк доллар, 11 дүгээр сарын 25-ны өдөр 260 мянган америк доллар буюу бэлэн 641 сая төгрөг төлжээ. Дараа нь үлдэгдэл гурван сая гаруй төгрөгийг нэмж төлөөд нийт 644 сая 955 мянган төгрөгөөр худалдаж авсан байна. Гэвч Р.Онон энэ мөнгөө өөрөө хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Ямар эх үүсвэрээс орж ирсэн нь тогтоогдоогүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй. Дээрх үл хөдлөх хөрөнгийн хууль бус гарлыг нуун дарагдуулах, өөрчлөн хувиргах зорилгоор эд хөрөнгийн өмчлөлийг өөрийн төрсөн ах Р.Орхоны өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн байх үндэслэлтэй байна гэж шүүхээс үзсэн байна.

Р.Ононгийн ах  Р.Орхон 2017 оны нэгдүгээр  сард болсон шүүх хурлын үеэр “Би энэ байрыг худалдаж авсан. Цог, Лхагвадаш гэдэг найзуудаасаа тус бүр 100 сая төгрөг зээлээд, гэртээ хадгалж байсан” гэж мэдүүлжээ. Гэтэл түүний энэ мэдүүлгийг эхнэр нь үгүйсгэсэн, мөн Цог, Лхагвадаш нарыг “мөнгө зээлүүлсэн” мэтээр мэдүүлэг өгөхийг гуйж ятгасан нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ. Иймээс Орхоныг худал мэдүүлэг өгсөн хэргээр шийтгэсэн байна.

Ийнхүү шүүхээс Р.Ононг Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байхдаа үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж заасан байдаг. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол тухайн зүйл ангиар дахин хэрэг үүсгэх боломжгүй Энэ нь авилгын хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргээс мултрах нөхцлийг бүрдүүлж байна гэж хуульч, өмгөөлөгч Данзанноров хэлсэн.

Хөөн хэлэлцэх хугацаа нь анх гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхэлж, анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл тоологддог. Зам тээврийн яамны газрын дарга асан Р.Ононгийн хувьд байр худалдаж авахдаа анх 2012 оны 11-р сарын 24-нд мөнгөө шилжүүлсэн байдаг. Үүнээс эхэлж тооцвол таван жилийн дараа буюу 2017 оны 11-р сарын 24-нд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэсэн үг. Харин анхан шатны шүүх хурал 2017 оны 12-р сарын 15-ны өдөр хуралдаж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Тэгвэл хэргийг хөөн хэлэлцэх таван жилийн хугацаанд хуулийн байгуулллага юу хийж байв. Хэрэг удаашрах нь нэг талаас мөрдөн байцаагчийн ажлын ур чадвар зохион байгуулалт байдаг бол нөгөө талаас прокурор хэргийг ямар нэг байдлаар гацаах боломжтой гэж хуульчид хэлж байна. Иймээс бид энэ талаар Авлигатай тэмцэх газраас тодруулахад “Прокруророос хэргийг удаа дараа мөрдөн байцаалтанд буцааж байсан ч Авлигатай тэмцэх газраас шаардлагатай бүх баримтыг шалгаж, шилжүүлсэн” гэлээ. Харин энэ тухай улсын яллагч Оргил-Очироос тодруулахад, “Бид мөрдөн байцаагчаас ирүүлсэн материал дээр түшиглэж шүүх хуралдаан зохион байгуулсан, наад асуудлаа Авлигатай тэмцэх газраас асуу” гэлээ.

Авилгын хэрэгт хохирогч байдаггүй. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн мөнгөө алдсан бол араас нь хууль шүүхээр явж, хэргээ шийдүүлэхийн төлөө нэхэл дагал болдог. Гэтэл авилга, ашиг сонирхлын хэрэгт шууд утгаараа хохирогч байдаггүй. Иймээс энэ төрлийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцдоггүй болох хэрэгтэй гэж Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүн, Улс төр судлаач доктор Саруул хэллээ.

Хуулинд өөрчлөлт оруулахаас нааш энэ байдал өөрчлөгдөхгүй гэдгийг судлаачид хэлж байна. Нэг талаас мөрдөн байцаагчид хэргийн материалыг хангалттай бүрдүүлж хэргийг нотолдог боловч нөгөө талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан л бол ямар ч хэрэг нотлоод нэмэргүй гэсэн үг.

Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж, торгох, зорчих эрхийг хязгаарлах эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Гэтэл энэ бүх заалт хөөн хэлэлцэх хугацааны өмнө хүчин мөхөстөж, төрийн албан хаагчид авилга ашиг сонирхлын зөрчилд холбогдох тохиолдол байсаар байна гэж "Транспаренси интернэйшнл" байгууллагын судалгаанаас харагдаж байна.

Хэн нэгэн хулгай хийсэн бол хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл албан тушаалаа урвуулан ашиглаж, ард түмний татварын мөнгөөр хөрөнгөжсөн төрийн албан тушаалтнууд хариуцлагаас мултарч байна. Хэргээс мулталдаг хуулийн заалтыг өөрчлөх үү? Энэ асуултаар Баримт нэвтрүүлгийн ээлжит дугаараа өндөрлөж байна.

Нэвтрүүлгийг ЭНД дарж сонсох боломжтой.

Нэвтрүүлэг бэлтгэсэн: МҮОНР "Баримт" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг.

Нийтэлсэн: Баримт

Хэргээс мулталдаг хуулийн заалт  
Үзсэн: 21837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-26 17:33
Эгэл нэгэн иргэнд хэрэг хүлээлгэх ганц сар хангалттай.Авч үлдэе гэвэл хэд хэдэн үе хэрэгтэй болдог.Удаж сунжруулах тутам зүйл заалтанд өөрчлөлт оруулж болно.Ямарч хохирогч,өргөдөл юу ч үгүй болно.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-14 13:52
эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй
Зочин [127.0.0.xxx] 2019-03-06 18:29
Олон жил хуулын байгууллагыг удирдсанаараа гайхуулдаг Нямдоржооо.... Чи л иймэрхүү хэргүүдийг өөгшүүлсэн байна. 1+1=2 mga g;nl /b ;gg
Их хуралд ганц ч шударга хүн алга ,Хэрэв байсан бол хуулийг өөрчлөх хэлэлцүүлэг хийлгэх байсан даа [127.0.0.xxx] 2019-03-06 10:08
Төрийн албыг хулгай хийх болмж гэж ойлгодог түшээдийг насаар нь шоронд хорьсонч багадана,Монголчуудаа бид ингэж дарлуулж амьдрах ёстой юу, одоо хөдлөх цаг нь аль хэдийн болсон шүү,Төрд байгаа луйварчдын хөрөнгийг хурааж эмзэг бүлгийн хүмүүст тарааж буян үйлдээд монголоо тэдний гараас гаргахад бид бүгд оролцох хэрэгтэй л байна даа,
иргэн [127.0.0.xxx] 2019-02-15 15:31
эрүү, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг маш яаралтай хугацаанд шинэчлэх шаардлагатай л байгаа юм даа
Зочин [127.0.0.xxx] 2019-01-15 15:30
mongol ulsad huuli uilchildeggui, shyygchid shudarga bus baina, tangarag orgoson teriigee zorchij shudarga bus ajillaj baigaa shyygch nart yamar hariuzlaga onooh estoi ve ??? huuli zuin saidaa ???!!!
Буруу Цолмон [127.0.0.xxx] 2018-12-19 21:00
Хулгайч зохиож хулгайч нар эрх мэдлээ ашиглаж батлаж Хулгайч нарын бууны нохой бөхс долоогч нар хэргэжүүлэж байгаа өнөөгийн хууль бол хууль биш Их хурлын дарга ,Ми хулгайч ийм хуульийм шүүхээр өөрийгөө хамгаалаад сууж байна Хулгайч нар өөрийгөө хамгаалхаар зориуд зохиож баталсан хууль шүү дээ Монголын өнөөгийн хууль чинь Ард түмэн энэ хуулийг дагах ёсгүй
Зочин [127.0.0.xxx] 2018-12-06 17:08
хэрэг хуучирдаггүй гэчихээд хуулийн заалтаар хаагаад байдаг Ер нь яахаараа буруутныг хуулийн хугацаа дууссан гээд хэргийг хаагаад байдаг юу вэ Энэ бол сүүлийн хорь гаран жилд төрийн өндөрглөгт луйвараар гарч ард түмнийг уландаа гишгэгч нарын л өөрсдийн хэргийг булзааруулах гэсэн хуулийн хулгайл байхгүй юу
ШУДАРГА ЦАРАЙТ НЯМДОРЖ [139.5.219.xxx] 2018-11-23 09:42
ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ ГЭДЭГ ЧИНЬ ХУДЛАА БАЙХ НЬ ЭЭ.
Зочин [203.91.115.xxx] 2018-11-20 11:05
buzar ymaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
яяя [202.179.31.xxx] 2018-11-05 13:52
Хуулинд өөрчлөлт оруулах нь зөв. Ер нь хууль санаачлах эрхийг иргэдэд нээлттэй болгох хэрэгтэй. Гол гол хариуцлага тооцох асуудал дээр иргэдийн саналыг авч тусгадаг байх хэрэгтэй
Иргэд [202.126.88.xxx] 2018-11-04 23:38
Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгоод завшсан мөнгөө авч хоцорч тансаглаж байгааг харсаар суух уу. Эсвэл ард иргэд өөрсдөө цээрлэл амсуулах уу. Монголын ард түмэн ингэж дээрэмдүүлж доромжлуулаад хүлцэнгүй ядуурч суух уу. Бослого гаргаж луйварчид урвагчидын толгойг авах уу яах вэ
Зочин [103.80.210.xxx] 2018-10-30 11:42
Залилж авсан мөнгөөрөө машин авч түүнийгээ зарчихаад/хөрөнгө битүүмжилсэн/ мөрдөн байцаах хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгочих юм аа. Энэ утгагүй асуудлыг юу гэж ойлгох вэ.Уг нь авсан мөнгөөрөө л машин авчихсан байдаг.
Зочин [103.57.92.xxx] 2018-10-27 13:48
Хүн мундсан бишдээ,хичнээн сар жил л жаран тэр бум гэж ярьлаа,бараг амны уншлага боллоодоо,байхад илүүдэхгүй,байхгүйд үгүйлэгдэхгүй энэ нэг гай болсон хэдэн юмыг төрөөс зайлуулах арга алга уу?яасан ч цайчихсан дотортой амьтад вэ?санаа нь зовдгүй юм байхдаа,санаачлагаараа зайлвал өөрт нь ч үр удамд нь ч,улс оронд ч хэрэгтэй баймаар юм
Зочин [64.119.22.xxx] 2018-10-20 13:25
Байгаа хуулиа буруу зөв хэрэглэх нь нэг хэрэг,энэ бол шат шатандаа засагдах магадлал өндөртэй дутагдал,харин байсан зүйл ангиа хуулиас авч хаяад хүний амь зольбин нохойн амьтай адил болсон нь туйлын харамсалтай,цаазын ялыг байхгүй болгосоноор монгол юу хожив,юу ч хожоогүй,нэр төрийн шуналтайгаараа нэг хүн л нэр нүүр олсон байх,зөвхөн тухайн үедээ шүү?түүнтэй ял хэлэлцэх өдөр ирнээ гайгүй.
zochin [202.9.42.xxx] 2018-09-09 16:56
Shudarga uneniig yaridag Nyambaatar, Oyun-Erdene 2ig Zorig shig bolgoh vii dee!!!
зочин [203.91.118.xxx] 2018-08-27 09:00
манай шүүхийн үнэн дүр төрх энэ лдээ.........
Зочин [139.5.219.xxx] 2018-08-13 17:12
Жаран тэрбумын М.Энхболдын санаачилсан ажлын явц үр дүн энэ,ийм юмнуудыг төрд шургалуулсан намтайгаа цуг хорвоогоос халих болтугай
Зочин [182.160.34.xxx] 2018-07-28 17:31
Ийм шударга бус, бусармаг хууль гаргачихаад зүгээр хараад сууж байгаа УИХ буруутай. Даруй хуулийг эргэн харж өөрчлөхгүй бол наад хархнууд чинь монголыг дуусгалаа ш дээ
Зочин [103.57.92.xxx] 2018-07-22 13:36
УИХ-д ард түмний сор болсон шилэгдсэн шудрага хүмүүс гарсан гэвэл нүгэл болно,бүгдээрээ биш юмаа гэхэд олон олон луйварчид авилга албан тушаалын наймаа танил тал татаасаар шургалсан нь нууц биш,ийм улс араабодсон хууль гаргадаг нь амьдралын шаардлага гэвэл үнэнээс хол зөрөхгүй,иймээс намын харьяалалаар иргэдээ талцуулаж хуулийг гууль болгож байгаа улс төрийн намыг устгахгүйгээр улс орон урагшилна гэж хэзээч байхгүй.
harhun [110.18.182.xxx] 2018-06-03 17:32
unen shudraga bus bna.iim bhad humuus buhimdah n argagui shuudee.iim bdal herees hetervel tesrelt garna shuu.daraa n amaa barivaa..
Зочин [66.181.178.xxx] 2018-03-27 15:18
Шүүгчдийн цалин нэмээд ямар ч өөрчлөлт орсонгүй харин ч шуналыг улам өдөөв бололтой.
Зочин [59.153.115.xxx] 2018-03-23 21:41
УИХ-ын гишүүн НЯМБААТАРЫН хэлдэг хөдлөшгүй баримтуудын нэг энэ,өнөөх шүүгч нь авилгаа аваад хэргийн хугацааг хүлээгээд байсан ч юм бил үү?ер нь ийм хэрэг дээр ийм богинохон хугацааны хөөн хэлэлцэх ял завших заалт байх хэрэггүй,устгах хэрэгтэй
Зочин [103.10.21.xxx] 2018-03-21 11:32
нямбаатарын хэлдэг энэ ш дээ. одоо жастын батхүүгийн хэргийг бас хөөн хэлэлцэх хугацааг нь хүлээгээд л хэвтэж байгааа. одоо ч 1 жилийн хугацаа л үлдээд байгаа л даа. шүүхээд ороод хэрэг нь ганц нэг буцаад л хугацаа дуусаж хэрэгсэхгүй болно доо.
Монголчууд [27.123.214.xxx] 2018-03-10 10:42
Идэцгээ, амжиж идсэн нь хожно. Идэж чадаагүй нь боолийн амьдралаар амьдарцгаа. Шударга байвал өөрийн чинь хохь. Үр удам чинь ч хохь болно.Төрийн албаар баяжигсадыг шагнацгаая. Онон,Ганзориг,Сугар,Нямдорж,Ламбаа,Баяр,Баярцогт,Хүрэлсүх,Сайханбилэг,Зоригт,Гүндалай,Оюунхорол,Сү.Батболд,Алтанхуяг,Батбаяр,Элбэгдорж,Бат Үүл нарыгаа дээдлэн хүндэтгэе
хөөрхий [124.158.77.xxx] 2018-10-22 21:40
тэгээд тэмцэж чадахгүй , өчүүхэн талхны мөнгөөр төрөөс хумслагчдын бөгсийг долоож амьдар, эх орон үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө тэмцэж чадахгүй бол удахгүй мөхөх байхдаа

Бидэнтэй нэгдээрэй