Шууд Chart

Австрали улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх боломжтой гэлээ

2016-11-09 14:26:17

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жон Лантриг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс Австрали улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2017 онд тохионо, өнгөрсөн хугацаанд хоёр талын найрсаг харилцаа боловсрол, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт өргөжиж ирснийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Австрали улс 1994 оноос Монгол Улсад сургалтын тэтгэлэг олгосон. Өнөөдрийн байдлаар нийтдээ 440 орчим Монгол иргэн тус хөтөлбөрийн хүрээнд тус улсад боловсрол эзэмшээд байгаа. Оюутан суралцуулах тэр дундаа уул уурхайн мэргэжилтэн бэлтгэн гаргахад дэлхийд дээгүүрт бичигддэг тус улсын хувьд тэтгэлгээр суралцуулах оюутны тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтойг Элчин сайд хэллээ.

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэн ажиллахаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Томоохон төслүүддээ өндөр ач холбогдол өгч байгаагаа Ерөнхий сайд онцлоод өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Оюутолгойн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалтын явцтай танилцсан гэдгээ тэмдэглэлээ.


Австрали улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх боломжтой гэлээ  
Үзсэн: 1093 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй