Шууд Chart

“Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх” сургалт хийж байна

2018-05-15 09:02:40

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн боловсролыг дээшлүүлж, эрүүл мэндийн байгууллагын баримталж буй бодлого, хөтөлбөр, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны бодитой, хүртээмжтэй, нийцтэй, чанартай байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх, эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил гаргахад чиглэсэн хүний эрхийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс 2018 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс магадлан итгэмжлэл бүхий багц цаг олгох, төгсөлтийн дараах богино хугацааны сургалтын хөтөлбөрт "Хүний эрхэд суурилсан хандлага ба төрийн үйлчилгээ”,”Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх”, "Хөдөлмөрлөх эрх”, "Тодорхой бүлгийн эрх”, "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, "Мэдээллийн ил тод байдал ба мэдэх эрх” сэдвүүдийг оруулж, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах эрх авсан юм. Энэ онд Улаанбаатар хот, орон нутаг дахь төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудад багц цаг тооцуулах төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулж, гэрчилгээ олгож эхлээд байгаа билээ.



"Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ ба Хүний эрх” багц цаг олгох сургалтыг 2018 оны дөрөвдүгээр сард Завхан, Говь-Алтай аймагт зохион байгуулсан бол өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад явуулж байна. Эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх, эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хүний эрхийн 6 сэдвээр Улаанбаатар хот болон орон нутагт сургалт зохион байгуулж, гэрчилгээ олгохдоо сургалтын тусгай гарын авлагыг боловсруулан, "Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх” сурталчилгааны эвхмэл хуудсыг оролцогчдод түгээж байна.

Энэхүү ажлын хүрээнд эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын ёс зүй, ажлын хариуцлага болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой санал, гомдол, түүний шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газар, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас авч, дүн шинжилгээ хийхээс гадна иргэдэд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн чиглэлээр хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.


“Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх” сургалт хийж байна  
Үзсэн: 3380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй