Шууд Chart

Дархлаажуулалт болон түүний дараах урвал хүндрэлийн талаар сургалт боллоо

2018-09-18 13:33:15

Аюулгүй дархлаажуулалт, дархлаажуулалтын дараа илэрч болох урвал хүндрэл, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, шалтгаан болон үр дагаврыг задлан шинжлэх чиглэлийн мэдлэгийг сэргээх зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 12, 13-нд сургалт зохион байгууллаа.

“Дархлаажуулалт, дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тандалт” сэдэвт тус сургалтанд дүүргийн болон тосгоны Эрүүл мэндийн төв, амаржих газар, нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн түргэн тусламжийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, мөн хүүхэд, нярай болон мэдрэлийн эмч, вакцинатор, чанарын менежер зэрэг 170 гаруй хүн оролцлоо.

 

Дархлаажуулалт болон түүний дараах урвал хүндрэлийн талаар сургалт боллоо  
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй