Шууд Chart

Монголын хамгийн том “Сайншанд салхин парк” ашиглалтад орлоо

2018-09-18 14:49:46

Монголын хамгийн том “Сайншанд салхин парк”-ын нээлтийн арга хэмжээ 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр боллоо. Сайншандын салхин цахилгаан станцыг байгуулахаар Сайншанд салхин парк ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд төслийн барилга угсралтын ажил 2017 оны 8-дугаар сард эхлэж, эрчим хүчний дэд станц болон 25-н ширхэг салхин турбин генераторуудын суурилуултын ажил 2018 оны 8-р сарын 21-ний өдөр дууссан.

Уг төсөл хэрэгжсэнээр 55 МВт суурьлагдсан хүчин чадал бүхий салхин парк ашиглалтанд орж, жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээг хангахуйц эрчим хүч үйлдвэрлэж, 200 мянга гаран тонн нүүрс хүчлийн хий агаар мандалд ялгарахаас сэргийлэх юм.


Монголын хамгийн том “Сайншанд салхин парк” ашиглалтад орлоо  
Үзсэн: 1176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй