Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувийн туслах үйлчилгээг үзүүлж хэвшжээ

2018-11-17 07:26:13

Өмнөговь аймаг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувийн туслах үйлчилгээг нэвтрүүлсэн анхдагч боллоо. 2017 оны 8 дугаар сараас өнөөдрийг хүртэл жил гаруйн хугацаанд 10 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувийн туслах үйлчилгээг тогтмол авч байна.

Нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцож, гэр бүлийнхнээс хараат бус байдлаар аливаа ажил арга хэмжээг зохион байгуулах, саадгүй зорчих, бусдын адил нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхээ эдлэх боломжтой болсон аж. Одоогийн байдлаар тус аймгийн хэмжээнд 3 хүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувийн туслахаар сургалтад бэлтгэж, мэргэжлийн түвшинд хувийн туслах үйлчилгээг бий болгожээ. Хувийн туслахуудын ажилласан цаг тутмын цалинг 3000 төгрөг үнэлдэг бөгөөд санхүүжилтийг Өмнөговь аймгийн ЗДТГ-аас шийдэж өгдөг байна.












Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувийн туслах үйлчилгээг үзүүлж хэвшжээ  
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.177.xxx] 2018-11-19 13:48
ХБИ-ийн туслах үйлчилгээний стандарт гарсан байна уу? Орон нутагт ямар үнийн тариф үйлчлэж байна.

Бидэнтэй нэгдээрэй