Шууд Chart

Инфляцийн өөрчлөлтийн шалтгаан

2018-12-16 11:34:30

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци 2018 оны 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 8.1 хувь, Улаанбаатар хотод 9.3% байв.  Инфляци сүүлийн 2 сард идэвхжихэд хатуу түлш (хэрэглээний нүүрс, мод), шатахуун болон махны үнийн өсөлт голлон нөлөөлж байна.  Тухайлбал, эдгээр 3 төрлийн бүтээгдэхүүн Улаанбаатар хотын жилийн инфляцийн 5.0 нэгж хувийг дангаараа тайлбарлаж байна.

Улаанбаатар хотын жилийн инфляцийн бүрэлдэхүүн

Нэр төрөл

Хэрэглээний сагсанд эзлэх жин

Жилийн инфляцид эзлэх хувь

Хатуу түлш

3%

2.2%

Шатахуун

6%

1.5%

Мах

10%

1.3%

Бусад

81%

4.3%

Нийт (УБ инфляци)

100%

9.3%

2018 онд хатуу түлшний үнэ оны эхэнд буурдаг улирлын хандлагаас зөрж, 29 хувиар өссөн бөгөөд 10-11 дүгээр саруудад дахин 25 орчим хувиар өссөнөөр жилийн өсөлт нь 60 хувьд хүрээд байна.

Дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүн болон Монгол улсад импортлогдож буй шатахууны хилийн үнэ өссөн нөлөөгөөр дотоодын зах зээлд шатахууны үнэ 6-11 дүгээр сард 320 орчим (өнгөрсөн оны мөн үеэс 430 орчим) төгрөгөөр нэмэгдсэн. 

Махны үнэ 6 дугаар сарын дунд хүртэл өсч, оны эцэс рүү хямдардаг улирлын хандлагаасаа оройтож 7 дугаар сарын дундаас хямдарч эхэлсэн, мөн 10 дугаар сарын дундаас 11 дүгээр сарын эхэн хүртэл үнэ нэмэгдэв.

Харин 12 дугаар сар гарснаар ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамд 82-148 ам.доллараар буурч, дотоод дахь шатахууны үнэ эргээд 100 орчим төгрөгөөр буураад байна.  Мөн 2019 оны эхний улиралд хатуу түлшний үнийн суурь нөлөөгөөр инфляцийн түвшин бага зэрэг буурах хүлээлттэй байна.

Улирлын дундаж инфляцийн гүйцэтгэл болон богино хугацааны төсөөлөл


Инфляцийн өөрчлөлтийн шалтгаан  
Үзсэн: 1016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй