Шууд Chart

Гарааны бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ

2018-12-18 11:35:25

Ямар ч бизнесийг эхлүүлэхэд сайн маркетингийн төлөвлөгөө зайлшгүй хэрэгтэй. Төлөвлөгөөгөө гаргахад мэдээж маш олон зүйлсийг анхаарах хэрэгтэй. Энэ хэсэгт танд зайлшгүй мэдэх ёстой 10 зүйлийг хүргэж байна.

Дуртай зүйлээсээ эхлээрэй

Энд бизнесээ босгох зарчим нь хоёр хуваагдаж байгаа юм. Гэрийн бизнесээр эхлэх үү эсвэл гадуур оффисоор эхлэх үү? гэсэн асуултанд хамаарна. Гэрийн бизнесээс эхэлсэн алдартангууд амьдрал дээр их байдаг бөгөөд дуртай зүйлээ хийж эхэлсэнтэй ч холбоотой байх (Facebook, Microsoft, Apple).Хэрэв гадуур оффислон ажлаа эхлэх гэж байгаа бол заавал сонирходог зүйл байх ёсгүй учир нь та тэнд амьдрахгүй учраас. Нэгэнт хүч, цаг ба хөрөнгө заран өөрийн гараагаа эхлэн цаашид үргэлжлүүлэн бүтээж хөгжүүлэх зорилготой байгаа бол энэ нь жижиг, том, гэрийн эсвэл гадуур байрлах нь үнэндээ ялгаа байхгүй. Хэрэв жаахан амарчлан хялбар аргаар бизнес хийх гэж байгаа бол хуучин Япон автомашин ширхэглэн импортлож болох юм (залуус их сонирхож байгаа зүйл үүний далимд эдгээр нь бизнес гэж хэлхэд хэцүү өөр үгээр хэлбэл дамын наймаа юмуу даа). Иймд өөрийн сонирхолын дагуу сонголтоо хийгээрээ, энэ их чухал шүү. Өмнө хэвлэгдсэн дугаарт АНУ-д өргөн тархсан жижиг дунд үйлдэврлэл, гэрийн бизнесүүдийн жагсаалтыг хүргэсэн байгаа билээ. Та тэндээс боломж юу байна гээд хайж болох юм. Хэдийгээр АНУ нь техник технологи, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх ууль эрх зүй, татварын тогтолцооны үндэс нь сайн бэхлэгдсэн байдаг боловч тэд манай улс шиг л зах зээлээс эхэлсэн байх нь лавтай гэж үзсэний үүднээс толилуулсан гэдгийг ойлгоороо.

Хүлээх хэрэггүй

Эхлэлд бүх зүйлийг төгс бүрдхийг хүлээх хэрэггүй. Энэ нь бас яар гэсэн үг биш шүү. Хэрэв танд санаа болоод өөрөөсөө хамаарах хийж чадах зүйл байгаа бол аажуухнаар эхэлж байх хэрэгтэй. Судалгаанаас харахад хэтэрхий яаравчилснаас үүдэн гарч ирээд буцаад унасан тохиолдол их байна. Гэвч ерөөсөө гарч ч ирээгүй хаягдсан зүйлүүд түүнээс их байдаг бололтой.

Ганцаараа хийхээс зайлсхийх

Танд өөрийн эсүүл хамтарсан бизнесээ эхлүүлэх явцад таныг дэмждэг хамтрагч хэрэг болох болно. Ах, дүү, найз нараас байвал зүйгээр. Учир нь илүү хурдан ойлголцох ба хамгийн чухал нь үнэнч байх. Яагаад зөвхөн дамждэг гэж, ямар нэгэн сөрөг талыг хэлэх хүн хэрэгтэй шүү дээ гэж бодож байгаа бол би дурдаагүй юмаа. Учир нь буцах зам олон боловч тийшээ хүрэх гарц магадгүй ганц эсвэл гарцаагүй түүнээс бага байдаг болохоор дэмжлэг урам өгөх хүн л хэрэгтэй юм уу гэж бодсон минь ийн учиртай.

Эхлээд үйлчлүүлэгч, харилцагчаа татах

Энэ хоёр талтай. Зарим компаниуд үйл ажиллагаагаа битүү сойсон морь адил олонд цацдаггүй ба компаний үйл ажиллагаа жигдрэх цагт зэрэг үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний сурталчилгааг түгээдэг. Бусад нь компаний үйл ажиллагаа бүрэн явагдаж эхлээгүй байсан ч холбоо сүлжээ, маркетинг, сурталчилгааг эхлэн явуулдаг билээ.

Бизнес төлөвлөгөө гаргах

Эхлээд дэвтэрт зурагдаж тооцоо хийгдээгүй онгоц хэзээ ч нисэхгүй байх. Бизнес төлөвлөгөө таны цаашдын зорилтууд дээр тулгуурлан явуулах тодорхой тооцоотой үйл ажил гэсэн үг. Үүнийг хүндээр тусгах хэрэггүй. Танд эргээд хархад ойлгомжтой дэс дараатай юу хийх гэж байгаа, яаж хийх зэрэг ихэвчлэн ойрын 3 жилийн хугацаанд гүйцэтгэж хийх ажил түүний хүрэх зорилт зэргийг буулгаж тэмдэглэсэн цаас (.doc .xls файлууд, сүүлийн үед тусгай программ хангамжууд зохиогдсон) гэсэн үг.

Судлах

Бизнесээ эхэлхээр шийдсэн бол таныг том хэмжээний судалгааны ажил хүлээж байгаа гэсэн үг. Ямар нэгэн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа хүн тухайн салбар, талбартаа мэргэжилтэн шиг л байхгүй бол их зүйл алдахаас гадна . Магадгүй танд маш шинэлэг санаа байгаа бол түүнийгээ патентжуулах хэрэгтэй өөрөөр хэлбэл таны нэг ёсны бүтээл болж байгаа юм, биетээр хийгээгүйг эс тооцвол, зарим нь ч туршаад үзсэн байдаг. Энэхүү бүтээлээ хамгаалахын тулд л патент буюу оюуны өмчийн хамгаалалт (оюуны өмчийн баталгаажуулалт нь ямар төрлөөс хамаараад 4 хэсэгт хуваагддаг. Энэ талаар дараа дараагийн дугаарт тодорхой нийтлэх учраас зогсъё) хийлгэх хэрэгтэй үүний тулд урд нь ижил агуулгатай бүтээл бүртгэгдсэн байна уу? үгүй юу? эсэх (патент хайхын тулд та өөрийн санаагаа аль бүс нутагт баталгаажуулахыг хүсэж байгаагаа тодорхойлох ёстой болно. Монгол улс - Ази - Зүүн өмнөд Ази - Европ - АНУ гэх мэт өөр олон бүсүүдэд үйлчлэх хүрээнд) дахин судалгаа хэрэгтэй.

Мэргэжлийн туслалцаа авах

Нөгөөтэйгүүр та бүх зүйлд мэргэжилтэн болох ёстой гэсэн үг би бөгөөд хамаг цагаа бүтэх үгүй бизнес санаанд үрэн тарах хийх вий гэдгээс сэрэмжлүүлэн танд мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай гэж хүсье. Жишээ нь: Та нягтлан бодох эсвэл нярвын мэргэжилтэй биш бол хоёуланг нь ажилд авна гэсэн үг. Хэрэв гэрээ бичих гэж байгаа бол хуульчийн туслалцаа бас авах болно.

Мөнгийг аюулгүй хэмжээнд нь барих

Хэрэв шаардлагатай бол хадгал. Бодит хөрөнгө оруулаг болон зээлдүүлэгчидтэй уулзаж ярилцах. Тэдэнтэй уулзахдаа хоосон бодолтой байж болохгүй дээр хэлснээр бизнес төлөвлөгөөтэй байх. Бизнес эхэлнэ гэдэг нь банк руу ороод бизнесийн зээл гэдэг өндөр хүүтэй зээл авах ёстой гэж төсөөлөх хэрэггүй. Үүнээс гадна кредит картын зээл хэрэггүй зүйл шүү ихэвчлэн 20% ба түүнээс дээш хувийн сонирхлын хүүтэй байдаг. Ашигтай бизнес эхний хоёр гурван жилд зарцуулсан зээлээ дарж болдгийг бүү мартаарай. Гэхдээ хэтэрхий ашиг сонирхолд автан улайрах үзэгдэл нь олон зохисгүй зүйлсийг дагуулдаг бөгөөд жинхэнэ бизнесмений дүрэм нь хэн хэндээ ашигтай шудрага бизнес эрхэлдэг гэдгийг бүү мартаарай.

Хууль, журам ба татвар. Чухал зүйл

Таны бизнес бүртгүүлэх ёстой юу. Ямар аж ахуйн нэгж болох. Хэдэн ажилчин байх вэ. Тэд нарт ямар даатгал, нөхөн олговор байх гэх мэт зүйлсийг нэг бүрчлэн судалвал зохино.

Ирээдүйгээ хар

Нэгэнт хөл дээрээ боссон бизнес нь хоёр болоод гурван түүнээс цааш жилийн дараа танаас тийм ч их ажил шаардахгүй болдог. Иймд та бизнесээ өргөжүүлэх хэрхэн шинэлэг зүйлийг нэвтрүүлэх талаар бодох, төлөвлөх шаардлагатай болно. Гадуур оффис хайж гэрийн оффисоо нүүлгэх талыг ч бодох хэрэгтэй. 


Гарааны бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ  
Үзсэн: 1351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй