Шууд Chart

Үхрийн цул мах нэг килограмм нь 10210 төгрөгийн үнэтэй байна

2018-12-18 12:13:39

2018 оны 12-р сарын 12-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.8, үхрийн ястай махны үнэ 7.3 хувь, үхрийн цул махны үнэ 9.1 хувь, ямааны ястай махны үнэ 12.2 хувь, адууны ястай махны үнэ 10.4 хувиар өссөн байна. Ажиглалтаар хонины ястай махны үнэ 3.4 хувь, үхрийн ястай махны үнэ 7.5 хувь, үхрийн цул махны үнэ 9.1 хувь, ямааны ястай махны үнэ 10.2 хувь, адууны ястай махны үнэ 7.1 хувиар өссөн байна. 

2018 оны 12-р сарын 12-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6680 төгрөг, үхрийн /ястай/ мах 8420 төгрөг, үхрийн цул мах 10210 төгрөг, адууны /ястай/  мах 6450 төгрөг, ямааны /ястай/ мах 5400 төгрөгийн үнэтэй байв.


Үхрийн цул мах нэг килограмм нь 10210 төгрөгийн үнэтэй байна  
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй