Шууд Chart

Автомашины өвлийн дугуй бүлэглэн хулгайлж, фэйсбүүкээр худалдаалж байжээ

2018-12-18 12:29:40

Сонгинохайрхан дүүргийн харъяат 19-24 насны оюутан 4 залуу 11 сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд prius-30 загварын автомашины өвлийн дугуй бүлэглэн хулгайлж, иргэдийг хохироон, түүнийгээ фэйсбүүкээр худалдаалж байжээ. Одоогийн байдлаар 25 удаагийн үйлдлээр, 100 ширхэг дугуй хулгайлж зарсан нь тогтоогдсон байна.

Мөн иргэн Т иргэдийн фэйсбүүк хаягаар нэвтрэн, найз нөхдөөс нь мөнгө гуйж, 25 удаагийн үйлдлээр, 12 сая төгрөг залилан авчээ.

Түүнчлэн иргэн Г, Б нар шинэ жилийн баяраа тэмдэглэн, ганц нэгээрээ явж байгаа иргэдтэй зориудаар муудалцан нэг нь зодолдох, нэг нь салгах нэрийдлээр гар утас, түрийвч, үнэт зүйлийг нь дээрэмддэг байсныг илрүүлжээ.

Дээрх хэргүүдийг одоогоор мөрдөн шалгаж байгааг Нийслэлийн Цагдаагийн Газраас мэдээллээ.


Автомашины өвлийн дугуй бүлэглэн хулгайлж, фэйсбүүкээр худалдаалж байжээ  
Үзсэн: 626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zoxhin [127.0.0.xxx] 2018-12-18 21:02
4 n gay lalar bna

Бидэнтэй нэгдээрэй