Шууд Chart

Өлгий хотын агаарын бохирдлын хэмжээ өмнөх жилээс нэмэгджээ

2018-12-18 12:41:34

Хүйтний улирал эхэлснээс хойш Баян-Өлгий аймгийн Өлгий хотод өглөө болон оройн цагуудад утаа өтгөрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна.

Уг асуудлаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний төвийн лабораторийн эрхлэгч М.Ботагөзөөс тодруулахад: "Агаарын бохирдол өмнөх жилээс нэмэгдээд байна. Тухайлбал, одоо агаарын азотын давхар ислийн хэмжээ 0,107 мг/м3, хүхэрлэг хий 0,108 мг/м3 болж өмнөх оны мөн үеийнхээс нэг пунктээр өссөн. Холбогдох стандартын дагуу азотын давхар ислийн хэмжээ 0,200 мг/м3, хүхэрлэг хийн хэмжээ 0,450 мг/м3-т хүрээгүй тохиолдолд агаарын чанар сайн гэж үздэг. Гэхдээ өнгөрөгч нэгдүгээр сард агаарын бохирдол дээрх үзүүлэлтээс хоёр удаа давсан байгаа" хэмээлээ.

Мэргэжлийн хүмүүсийн тайлбарласнаар агаарын чанар муудахад зуухны тоо нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Тухайлбал, энэ онд аймгийн хэмжээнд ердийн галлагаатай 10-100 КВт хүртэл хүчин чадалтай зуухны тоо 1119-ээр нэмэгдэн 7439-д хүрч, өмнөх жилээс 7720 тонн илүү буюу 63224,4 тонн нүүрс хэрэглэсэн байна.

Сурвалжлагч: Ө.Нурболат


Өлгий хотын агаарын бохирдлын хэмжээ өмнөх жилээс нэмэгджээ  
Үзсэн: 904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй