Шууд Chart

Өлгий хотод "Төрийн үйлчилгээний цогцолбор барилга" барина

2018-12-18 17:48:24

 Баян-Өлгий аймгийн Өлгий хотод улсын төсвийн хөрөнгө оруулалт бүхий долоон тэрбум төгрөгөөр "Төрийн үйлчилгээний цогцолбор барилга" барихаар болжээ.

Тэрээр холбогдох санхүүжилт нь ирэх оны төсөвт суусан бөгөөд барилгын ажил нь ирэх хавраас эхлэх юм.

Тус аймгийн хувьд Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Аудитын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс, Архивын тасаг зэрэг төрийн үйлчилгээний арваад байгууллага түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Дээрх барилга ашиглалтад орсноор өөрийн гэсэн барилгагүй албан байгууллагууд байртай болж, иргэдэд төрийн үйлчилгээ түргэн, шуурхай үзүүлэх боломж бүрдэх ажээ.

Сурвалжлагч: Ө.Нурболат


Өлгий хотод "Төрийн үйлчилгээний цогцолбор барилга" барина  
Үзсэн: 622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй