Шууд Chart

Хувьцаат компаниуд нийт 54.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно

2019-02-22 10:09:34

Компанийн тухай Монгол Улсын хуулийн 46.5-д заасны дагуу Хувьцаат компани (ХК)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэдэг бөгөөд уг шийдвэрээ гурав хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдлээр ирүүлдэг.

Хуульд заасан 50 хоног энэ сарын 19-нөөр дуусгавар болсон бөгөөд хуулийн хугацаанд Хороонд нийт 51 ХК мэдэгдлээ ирүүлснээс 11 нь нийт 54.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Хувьцаат компаниуд нийт 54.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй