Шууд Chart

Эрчим хүчний хэмнэлтийн жишиг төслийг хүлээлгэн өгөх уулзалт боллоо

2019-02-22 10:12:55

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрт туссан үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний аудит хийлгэсэн Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн тайлантай танилцаж, дүгнэлт гаргажээ.

Энэхүү дүгнэлтийг үндэслэн эрчим хүч хэмнэж 10 ба түүнээс дээш хувиар хэмнэлт гаргах боломжтой байгууллагуудыг сонгон хэмнэлтийн чиглэлээр хийгдэх зарим үйл ажиллагааг Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй "Эрчим хүчний үр ашиг 3+” төслийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, эрчим хүчний аудитын мөн чанар, ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд сайн туршлага түгээх, олон нийтэд эрчим хүчний хэмнэлтийн үр өгөөжийг сурталчилах зорилготой энэхүү төсөлд цахилгаан эрчим хүчний томоохон хэрэглэгчийн төлөөлөл болгон Дулааны 2-р цахилгаан станц ТӨХК, уул уурхайн компаниудаас Монголросцветмет ХХК-ны Бор-Өндөр Уулын баяжуулaх үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудаас "Чингис хаан цогцолбор” ХХК-ийг сонгон авч эрчим хүч хэмнэх төслийг хэрэгжүүлээр шийдвэрлэжээ. Энэ ажлын хүрээнд "Чингис хаан цогцолбор” ХХК-ийн тэжээлийн усны нацоссын цахилгаан хөдөлгүүрүүд дээр давтамж хувиргагч суурилуулах ажлыг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлэн, тус компанид төслийг хүлээлгэн өгөх уузалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Э.Түвшинчулуун, Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал "Эрчим хүчний үр ашиг 3+” төслийн удирдагч Д.Ханкок, тус төслийн техникийн зөвлөх С.Цэцэгээ, төслийн гүйцэтгэгч талаас Мон-Хорус Интернэйшнл ХК-ийн захирал Л.Батлхагва болон төслийг гардан гүйцэтгэсэн инженер техникийн ажилчид оролцсон байна. Төслийн хүрээнд нийтдээ 30 кВт-ын 2 ширхэг цахилгаан хөдөлгүүрт давтамж хувиргуурыг суурилуулсан байна.

Төсөл хэрэгжснээр "Чингис хаан цогцолбор” ХХК-ийн одоо хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчийг 35-40 бууруулан, жилд 22 гаруй сая төгрөгийн хэмнэлт гаргаж, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг 1.2 жилийн дотор нөхнө гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. Мөн "Чингис хаан цогцолбор” ХХК-ийн буудлын бүх гэрлийг эрчим хүчний хэмнэлттэй ЛЕД гэрлээр солих юм. Эрчим хүчний зохицуулах хороотой байгуулсан гэрээний дагуу тус компани нь төслийг хүлээн авсанаас хойш 12 сарын хугацаанд цахилгаан эрчим хүчний хэмнэлт, үр дүнг Эрчим хүчний зохицуулах хороонд сар бүр тайлагнаж, ажиллах юм байна.


Эрчим хүчний хэмнэлтийн жишиг төслийг хүлээлгэн өгөх уулзалт боллоо  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй